Их 8 - Их 20-ыг Франц улс энэ онд тэргүүллээ

JPEG Франц улс Их 20-ийг 2010 оны 11-р сарын 12-наас эхлэн тэргүүлж эхэлснээс хойш жил гарны дараа буюу 2011 оны 11-р сарын 30-нд энэхүү үүргээ Мексик улсад хүлээлгэн өглөө. Энэ үйл явдал 11-р сарын 3-4-нд Францын Канн хотноо хуралдсан Их 20-ын дээд хэмжээний уулзалтын дараа болж байгаа юм.

Мексик улс энэ оны 12-р сарын 1-нээс Их 20-ыг тэргүүлж эхлэх бөгөөд саяхан хуралдсан Канны уулзалтаас гаргасан мэдэгдэлд дурдсанчлан 2012 оны 6-р сард Доод Калифорны Лос Кабос-т Их 20-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм.

Франц улс Мексик улсад энэхүү үүргийг хүлээж авсанд баяр хүргээд тус улсын эрх бүхий байгууллагуудтай Их 20-ыг тэргүүлэх үүргийг шилжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэхийн сацуу Их 20-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хэвээр байх болно гэдгээ мэдэгдлээ. Үүнийгээ мөн Каннын уулзалтаас шийдсэнчлэн гурван этгээдийн /тэргүүлэх үүргээ хүлээлгэн өгч буй Франц улс, хүлээн авч буй Мексик улс, мөн дараагийн тэргүүлэх орон болох Орос улс/ хамтын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх юм.

Мексик улсын Их 20-ыг тэргүүлэх явцад дэлхийд тулгамдаж буй олон асуудлуудыг шийдэх өмнөх яриа хэлэлцээ үргэлжилж, мөн шинээр хийгдэх нь дамжиггүй. Их 20-ыг тэргүүлэх үйл ажиллагаанд нь Мексик улсад амжилт хүсэхийн ялдамд бид тогтвортой дэлхий ертөнц, илүү сайн удирдлагатай олон улсын эдийн засгийн төлөө хамтран зүтгэх чадвартай гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж байна.

  1. Канны дээд хэмжээний уулзалт болон Франц улсын Их 20-ийг тэргүүлэх явцын үйл ажиллагааны тайланг тухай тухайн сэдэвээр англи хэл дээр үзнэ үү
  2. Их 8 - Их 20-ын цахим хуудас

publié le 20/12/2011

Дээшээ