“Ив Роше” группын ерөнхийлөгч Брис Роше Монголд зочиллоо

JPEG - 47.4 ko
Ноён Брис Рошегийн айлчлалд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт

Францын Ив Роше брэндийг үүсгэн байгуулагчийн ач хүү ноён Брис Роше энэхүү брэндийн бүтээгдэхүүнийг Монголд борлуулдаг “Наран” группын ТУЗ-ийн дарга С. Болдхэтийн урилгаар энэ сарын 5-6-нд тус улсад анх удаа зочиллоо.
Тэртээ 1959 онд үүссэн Ив Роше брэнд хорь гаруй жилийн өмнөөс Монголд танигдаж эхлэжээ. Тус брэндийн бүтээгдэхүүнийг “Наран” группын арван хоёр салбар дэлгүүр, таван гоо сайхны салон, орон нутгийн гуч гаруй гэрээт борлуулагчид орон даяар түгээж байна.
Энхтайваны өргөн чөлөөнд байрлах Ив Роше дэлгүүр нь Азид борлуулалтаараа тэргүүлжээ. Мөн тус брэнд Монголын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн долоон хувийг эзэлдэг төдийгүй брэндийн нийт борлуулалтын 12,5 хувийг бүрдүүлдэг байна.

JPEG - 39.9 ko
Ноён Брис Роше Монгол дахь "Ив Роше"-д айлчилав

Брис Роше-гийн SBN ТВ-д өгсөн ярилцлага : https://www.youtube.com/watch?v=H8Oplffhgag
Брис Роше-гийн Bloomberg ТВ-д өгсөн ярилцлага : https://bit.ly/2wZs658
Ив Роше Монгол-ын фэйсбүүк : https://www.facebook.com/yvesrochermongolia/

JPEG - 43.7 ko
Зүүн гар талаас Наран группын захирал С.Болдхэт, Үндэсний ТВ-н нэвтрүүлэгч Одзаяа, Дуурийн дуучин Долгор, Ноён Брис Роше, Монгол дахь Ив Роше-гийн захирал Удвал нар

publié le 11/09/2018

Дээшээ