Кармен дуурь франц хэлээр – УДБЭТ- 5-р сарын 9

JPEGМонгол Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 5-р сарын 9 нд Улаанбаатар хотноо Кармен дуурийг франц хэл дээр толилууллаа.
Франц Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан голлох арга хэмжээ болох Жорж Бизегийн Кармен дуурийг УДБЭТ-т Францын залуу удирдаач Шарль Барбиегийн удирдлагын дор амжилттай тоглолоо.
Найрал хөгжмийн удирдаач, найрал дуучдын удирдаач, контртенор гоцлол дуучин ноён Шарль Барбие Улаанбаатар хотноо гурван долоо хоног ажиллан, 1875 онд анх тавигдаж байсан, дэлхийн хэмжээнд хамгийн их тоглогдсон алдарт дуурийг удирдлаа.
Монгол улсын нийслэлийг тодотгох Дуурь бүжгийн Эрдмийн театрын танхимд 450 гаруй хүн бямба гаргийн нэгэн сайхан оройг өнгөрүүлсний дотор Францын элчин сайд ноён Ив Дэлунэ, БСШУЯны Соёл, Урлагын газрын дарга ноён Гантөмөр, УДБЭТ-н захирал хатагтай Мөнхзул болон дипломат нар, сонгодог урлагт зүрх сэтгэлтэй олон хүмүүс байлаа.
Энэ тоглолт нь Улаанбаатар хотноо Кармен дуурь тавьсны 30 жилийн ойтой санаандгүй давхцснаараа онцлог байлаа. Бизегийн энэхүү алдарт бүтээлийг анх 2014 онд франц хэл дээр дуулж эхэлсэн байна.

publié le 14/05/2015

Дээшээ