MУИС-н франц хэлний оюутнуудтай үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаар санал солилцлоо.

Францын ЭСЯ ны Элчин зөвлөх ноён Никола Лакот 4-р сарын 16 нд МУИС-ийн Европ судлалын тэнхимийн оюутнуудад хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаар уулзав.

Франц хэлний монгол багш нарын холбооны гишүүд болох МУИС-н Европ судлалын тэнхимийн эрхлэгч С. Булгантамир, франц хэлний багш Б. Алтангуль нарын санаачилан зохион байгуулсан энэхүү уулзалтаар франц хэл, судлалын ангийн нийт оюутнууд санал бодлоо солилцлоо.

Тус уулзалтын үеэр франц хэл судлаж буй 30 гаруй оюутнууд оролцон, тэдний 2 нь “Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэхэд хуулийн хүрээнд ямар хязгаар байх вэ ?” сэдвээр танилцуулга хийлээ. Дараа нь Франц Улсын Монгол дахь элчин сайдын зөвлөх ноён Никола Лакот хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаар лекц уншиж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Нэмэлт мэдээллийг : https://news.num.edu.mn/?p=63177
JPEG

publié le 23/04/2019

Дээшээ