Мал аж ахуйн салбарын уулзалт- үзэсгэлэн

Мал аж ахуйн дээд хэмжээний уулзалт нь жил бүр зохион байгуулагддаг олон улсын үзэсгэлэн яармаг бөгөөд Францын Уверн-Роне- Альпын муж дах Курнон- д’Уверн –д өнгөрсөн аравдугаар сард 3 хонгийн турш болж өндөрлөлөө.

Тус олон улсын үзэсгэлэн яармаг нь мал аж ахуйн салбарын мэргэжлийн хүмүүст зориулагдсан бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дээд зэргийн үүлдэрийн 2000 гаруй мал, 1500 гаруй танилцуулга тавигдснаас гадна салбарын чиглэлийн хурал, мэдээлэл, уралдаан тэмцээнүүд өргөнөөр зохион байгуулагдлаа. Жил бүрийн энэ үзэсгэлэнд 85 000 гаруй хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцдог юм.

Монгол улсад энэхүү дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг төлөөлөн MoSARD ТББ ажиллаж байгаа бөгөөд гол зорилго нь мал аж ахуйн хөгжил, инноваци, өнөө цагийн цаг уур, эдийн засгийн байдлаас үүдсэн судалгаа шинжилгээ, шийдвэр зэргийг малчдид хүргэн сурталчлахад оршино. Энэ тухай тус ТББ –н Фасебүүк хуудсанд байршсан видео материал, гэрэл зураг, хөтөлбөр, мэдээ зэргийг үзэж болно.

2019 оны үзэсгэлэн яармагт Монгол улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй салбарын 10 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Төлөөлөгчдийн дагалдан энэ салбарын мэдээ мэдээллийг хүргэдэг “Сүлд” телевизийн төлөөлөгчид үзэсгэлэнд оролцон зураг авсан бөгөөд сурвалжилсан мэдээгээ телевиз үзэгчиддээ хүргэсэн. Энэ тухай https://urlz.fr/b9fu. Үзнэ үү.

Тус нэвтрүүлгийн дараа мал аж ахуйн салбарын олон хүмүүс MoSARD ТББ тай холбогдон дараа жилийн арга хэмжээнд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

JPEG
Crédit photo : Sommet de l’Elevage

publié le 25/11/2019

Дээшээ