Монгол, Францын Бизнесийн Зөвлөл

Монгол, Францын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гүүр болох “Монгол, Францын Бизнесийн Зөвлөл” үйл ажиллагаагаа сэргээн, 2012 оны 6-р сарын 14-ний өдөр гишүүдийнхээ хурлыг амжилттай зохион байгууллаа.

Тус Зөвлөл хоёр талын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн хооронд ажил хэргийн холбоо тогтоох, түнш олох, хамтран ажиллахад нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх гэх мэт үйл ажиллагааг явуулах юм.

Улаанбаатар хотод байрлах энэхүү зөвлөлд одоогоор монгол болон францын 40 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүс нийтлэг хүсэл зорилготойгоор ажиллахаар нэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.cafm.mn хаягаар авна уу.

publié le 05/07/2012

Дээшээ