Монгол Францын археологийн хамтын ажиллагааны шинэ мэдээ!

Өнгөрсөн зун Франц –Монголын археологийн хамтарсан баг Монголын баруун хойд бүсэд Увсын Сагил сум дахь Сагилын хөндийд малтлага хийлээ.

Францын талаас, Парисын байгалийн түүхийн үндэсний музейн багийн дарга С. Лепец, Монголын талаас, Шинжлэх ухааны Академийн Түүх, Археологийн газрын Хүрлийн үеийг судлах хэлтсийн дарга Ц.Төрбат нараар ахлуулсан баг зэргэлдээ орших олон булшны олдворууд дээр ажиллалаа.

ОХУ-н хил хүртэл үргэлжлэх энэхүү судлагдаж буй хөндийд хайгуул маш бага хийгдсэн ч булш зэрэг хэд хэдэн байгууламж байгаа нь тэмдэглэгдсэн байдаг. Хамгийн анхны малтлагуудыг 1950 аад оны үед, дараа нь 1970 аад оны хийгдсэн ба энэ малтлагаар Сагилын хөндийд төмрийн үеийн онцгой олдворууд байгаа гэдгийг харуулж байсан юм.

Эдгээр малтлагуудыг Тувагийн хилээс хэдхэн зуун км-ын наана Улаангомоос хойшоо алслагдсан бүс газарт хийлээ. Үүгээр 250 метр урт үргэлжлэх Төмрийн үеийн дээдсийн бунхан илрүүлсэн юм. Энэ бунхан нь чулуугаар хүрээлүүлсэн өргөн 2 хэсэгтэй дөрвөлжин , 6 хэсэг оршуулга байлаа.

Нэлээд олон метрийн гүнд орших энэхүү хоёр оршуулганд нэгэнд нь 3, нөгөөд нь 5 хүнийг оршуулсан байсан бөгөөд хүрэл, төмөр, алт, шатаасан шавраар чимэглэсэн эд зүйл, сум, тогоо, гоёл чимэглэлийн зүйлс, толь зэрэг зүйлсийг хамт хийсэн байна. Малтлагын үеэр олдсон энэ олон эд зүйлсээс харахад тэр үед мал амьтаныг оршуулганд бараг хийдэггүй байсан байна.

Малтлагаас олдсон эд зүйлсд зайлшгүй хийгдэх он цагийг тогтоох, изотопын шинжилгээ, зэрэг нарийн олон шинжилгээ хийсний дараа энэ бүс нутгаас олдсон олдвороор ном товхимол гаргах юм.

Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабэт Барсак энэхүү олдворуудыг газар дээр нь үзэж сонирхон, археологийн ажилтай танилцах завшаан тохиолдов.

publié le 30/11/2017

Дээшээ