Монгол Францын эдийн засгийн чуулга уулзалт - 2013 оны 9-р сарын 16, Улаанбаатар хот

Монгол Францын эдийн засгийн хоёр дахь удаагийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо 9-р сарын 16 нд болж өндөрлөлөө. Франц Монголын бизнесын зөвлөл болон Монгол дахь Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтанд 150 гаруй хүмүүс оролцсноос 50 гаруй нь Франц, Монголын аж ахуйн нэгжүүдээс ирсэн байлаа. Франц улсаас хүрэлцэн ирж оролцсон компаниудаас дурьдвал: GDF Suez, Areva, Air Liquide, EADS, Eurocopter, Thales, Mérial, Systra, Egis, Schneider Electric зэрэг.

Чуулга уулзалтын үеэр, Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам тээврийн яам болон Уул уурхайн яам зэрэг 4 яамны төлөөлөл танилцуулга хийж, асуулт хариулт өрнүүллээ.
Энэ үеэр Францын “Мериал” лаборатори Монголын “Шинэ Уул Ветс” групптэй мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Францын эдийн засгийн анхны чуулга уулзалт нь Францын МЕDEF (Францын аж ахуй нэгжүүдийн холбоо) ны 20 гаруй Францын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид Монгол улсад 2012 оны 9-р сард айлчлах үеэр зохион байгуулагдсан юм.

publié le 20/09/2013

Дээшээ