Монгол-Францын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй хот төлөвлөлт, архитектурын семинар

Сэдэв:
• Гэр хороолол ба хотын зах
• Орчин үеийн өндөр барилгууд ба төвлөрөл
• Монгол Улсын хотжилт: Жирийн хот уу эсвэл онцгой нэгэн хот уу?

“Улаанбаатар- 2015” судалгааны хамтарсан төсөл нь өмнөх жилийн төслүүдийн үргэлжлэл бөгөөд хамтран зохион байгуулагчид нь: архитектор Оливье Бушерон, ENSAPLV –н багш- судлаач, антрополог, хатагтай Мари-Анита Палумбо, ENSAPLV-н багш ба APUR –н төслийн удирдагч, хотжилтын архитектор хатагтай Кристьян Бланко нар ШУТИС-ийн багш, Парис хотын ENSAPLV–н франц оюутнууд, ШУТИС-ийн монгол оюутнууд.
Энэ төсөл нь 2013 оноос хойш Улаанбаатар хотын захиргаа болон Монгол дахь Францын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр ENSAPLV, ШУТИС, APUR нар хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд 2013 онд оюутнууд Монгол улсын нийслэлийн байгууламжийн хэлбэрүүдийг судласаны үндсэн дээр гэр хороолол дээр түшиглэн үндсэн судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн. 2014 онд, хотын барилгажилтын түүх, түүний орчин үеийн өөрчлөлт, хувьсал болон социализмын үеийн өндөр барилгын цаашдын ирээдүйн талаар судалгаагаа явуулсан. 2015 онд, төслийн багийнхан “хотын зах” сэдвийг хөндөн, хотын төв ба хотын захын хоорондын зохицолдоог судлахаар төлөвлөж байна.

Энэ өдрийн уулзалт-семинарын гол зорилго нь төрөл бүрийн мэргэжил, чиглэлийн мэргэжилтэн, судлаачдын зүгээс дүгнэлт гарган ирж, өөрийн гэсэн онцлогтой хотын талаар дүгнэлтэд хүрэх явдал юм.

Энэ удаа, олон улсад алдартай антропологч, Нийгмийн шинжлэх ухааны дээд судалгааны сургуулийн (EHESS) сургалт хариуцсан захирал Мишель Ажие/Michel Agier/ хамтарсан төсөлд уригдан ирж байгаагаар онцлог болж байна. Тэрээр хүн төрөлхтөний даяаршил, хотын захын хорооллын болон хотжилтын шинэ нөхцөл байдлын хоорондын уялдаа сэдвээр хийсэн судалгаагаа танилцуулах болно.

Энэхүү семинар нь Монгол, Франц Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Зохион байгуулагчид: Монгол улс дахь Францын ЭСЯ, Улаанбаатар хотын Захиргаа, Архитектур, Хүн судлалын лаборатори (LAA)/ Парис Вилеттийн Архитектурын үндэсний дээд сургууль (ENSAPLV), Хүн судлалын шинжлэх ухааны газар (MSH), Парисын хот тохижилтын газар (APUR), Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилга, архитектурын сургууль, Архитектурын салбар, Францын институт болон Монгол Францын төв

ХӨТӨЛБӨР

08:30 Нээлт. Өглөөний цай
09:00-09:30 Албан танилцуулга. Төслийн талаархи ерөнхий танилцуулга (Францын ЭСЯ, УБ хотын захиргаа, хатагтай Палумбо, ноён Бушерон)
09:30–10:30 «Хот төлөвлөх тухай. Судалгаа ба цаг хүрээний гол цөм» антропологич, Нийгмийн шинжлэх ухааны дээд судалгааны сургуулийн(EHESS) сургалт эрхэлсэн захирал ноён Мишель Ажиегийн танилцуулга
10.30-11.30 Хэлэлцүүлэг. багш Палумбо, Оливие Бушерон, С.Амгалан, А.Өэлүн нар удирдана.
11:30-11:45 Цайны завсарлага

11.45-12.30 Танилцуулгын сэдэв 1. Гэр хороолол ба хотын зах
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, газрын төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга С.Даланжаргал, Монголын уламжлалт архитектур, сэргээн засварлалт чиглэлээр мэргэшсэн архитектор Ц. Батбаяр, “People in need” Чехийн ТББ-ийн Захирал бөгөөд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хонины ноос /эсгий/ нь байгалийн гаралтай тусгаарлагч” төслийн мэргэжилтиэн Квентин Морью, Мари-Анита Палумбо, Оливие Бушерон, С.Амгалан болон А. Өэлүн нар удирдана.
13.00-14.30 Үдийн хоол (Зохион байгуулагч, илтгэгч болон семинарыг уригдагчдад зориулсан үдийн зоог)
14.30 -15.15 Танилцуулгын сэдэв 2. Орчин үеийн өндөр барилгууд ба төвлөрөл
Танилцуулга
Барилга, хот байгуулалтын яамны хэлтсийн дарга Т.Ганзориг, Монгол улсын Зөвлөх архитектор, багш С.Одон, Термигаз Монголиа ХХК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Раффаеле Орефис, Мари-Анита Палумбо, Оливие Бушерон, С.Амгалан болон А.Өэлүн нар удирдана.

15.15-15.30 Цайны завсарлага

15.30-17.00 Танилцуулгын сэдэв 3. Монголын хотжилт
Хот төлөвлөлтийн мэргэшсэн архитектор Ц.Бат-Эрдэнэ, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий хот төлөвлөгч Ж.Нарангэрэ, Монгол улс дахь Францын ЭСЯ-ны Эдийн засгийн зөвлөх Пьер Фарино /Төлөвлөлт сайтай хотуудыг буюу Казахстаны Астан болон Чигийн Сантиаго хотуудын жишээгээр бэлтгэсэн видео бичлэг үзүүлнэ./ “Арштайп Групп” ХХК-ийн Монгол дахь төслийн удирдагч архитектор Марине Рос болон Кристиан Бланко нар удирдана явуулна.

17.00-18.00 Хаалт. Олон нийтийн дунд мэтгэлцээн. дүгнэлт. /Мишель Ажие, У.Алтангэрэл, Кристьян Бланко, багш Палумбо, Оливие Бушерон болон А.Сүхбаатар нар удирдана./

publié le 06/10/2015

Дээшээ