“Монгол-Францын найрамдал” үзэсгэлэн

Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол улс дахь Францын Элчин сайдын яамны дэмжлэгэтэйгээр Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Монгол-Францын найрамдал” сэдвийн доор багш, хүүхдүүдийг хамруулсан уран бүтээлийн уралдаан зохион байгууллаа. Шалгарсан уран бүтээлийн үзэсгэлэн 2015 оны 4-р сарын 20-27 ны хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн танхимд зохион байгуулна.

Тус үзэсгэлэнгийн зорилго нь урлаг, соёлыг дэмжих, Хүүхдийн урлан бүтээх төвийн сурагч, багш нарын уран зураг, гар урлалаар дамжуулан хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оршино.

publié le 21/04/2015

Дээшээ