Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад нэгдсэнд Франц Улс баяр хүргэлээ

Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагa (ЕАБХАБ)-ын 57 дахь оролцогч улс боллоо. Энэхүү нэгдэн орсон явдал нь эдүгээ 20 жилийн тэртээ Монгол Улсын хийсэн ардчилсан сонголтыг улам тодруулж, бэхжүүлж байгаад Франц Улс баяр хүргэж байна. Монгол Улс тус байгууллагад ийнхүү нэгдэн орсноороо юуны өмны Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурлын, цаашлаад ЕАБХАБ-ын хүрээнд 1975 онд батлагдсан Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг батлагдсанаас хойш Оролцогч улсуудын хүлээж ирсэн бүх үүрэг, амлалтыг биелүүлэх болно.

2004 оны 12 дугаар сараас эхлэн ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны Азийн түншлэлийн гишүүн болсон Монгол Улс тус байгууллагын Оролцогч улсын хувьд ирэх 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Дублинь хотноо болох сайд нарын зөвлөлийн хуралд төлөөллөө оруулна.

ЕАБХАБ-ыг үүссэн цагаас эхлэн гишүүн байсан Америкийн Нэгдсэн Улс болон Канад Улсыг эс тооцвол, тус байгууллага анх удаа эх газрын Европын нутгаас гаднах улсаар эгнээгээ өргөтгөж байгаа нь түүний сонирхол татах чанарыг тод харуулж байна.

publié le 21/11/2012

Дээшээ