Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн БНФранц Улсад хийж буй ажлын айлчлал (2011-03-14-ээс 17)

Зургийг БНФУлсын Үндэсний ассемблейгаас - JPEG Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Франц Улсад энэ сарын 14-нөөс эхлэн ажлын айлчлал хийж байна.

Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр Францын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, Нор (Nord) мужийн Ерөнхий зөвлөх Жан-Рэнэ Лесэрф болон мөн Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга, Уаз (Oise) мужийн Ерөнхий зөвлөлийн дэд тэргүүн Андрэ Вантомм нартай уулзаж, Рубрук тосгонд зочиллоо. Рубрук тосгон нь Ховд аймгийн Булган сумтай хамтын ажиллагаатай засаг захиргааны нэгж юм.

УИХ-ын дарга энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Францын Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүш, Францын Гадаад болон Европын хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Пьер Селлал, Францын Үндэсний ассемблейн Ерөнхийлөгч Бернар Аккуйе нартай уулзах юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг дагалдан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нар Франц улсад ажиллаж байна.

Dernière modification : 17/03/2011

Haut de page