Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Франц Улсад айлчиллаа

Иргэний аюулгүй байдлын салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, албаны бусад төлөөлөгчдийн хамт 2020 оны нэгдүгээр сарын 28-31-нд Бүгд Найрамдах Франц Улсад айлчиллаа.

Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол : МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНФУ-ын Дотоод хэргийн сайдын дэргэдэх Төрийн нбд Лорен Нюнэз Crédits : B.Guerche / Sécurité civile

МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНФУ-ын Дотоод хэргийн сайдын дэргэдэх Төрийн нбд Лорен Нюнэз Crédits : B.Guerche / Sécurité civile
МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНФУ-ын Дотоод хэргийн сайдын дэргэдэх Төрийн нбд Лорен Нюнэз Crédits : B.Guerche / Sécurité civile
“Дэсотел”, “Хэли-Юнион” компаниуд ОБЕГ-тай Худалдааны гэрээ, Эрмэлзэх бичигт тус тус гарын үсэг зурав. ОБЕГ-ын төлөөлөгчид, БНФУ-ын Эдийн засаг, санхүүгийн яамны Төрийн сангийн ерөнхий газрын хамт олон, “Дэсотел”, “Хэли-Юнион” компаниудын удирдлагууд Crédits : Patrick Bagein, Bercy Photos

Гал унтраах автомашин авах гэрээнд гарын үсэг зурах ёслол. Зүүн гар талаас :БНФУ-ын Эдийн засаг, санхүүгийн яамны Төрийн сангийн ерөнхий газрын захирал Одиль Рено-Бассо, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, “Десотэл” компаний Ерөнхий захирал Жэром Десотэл Crédits : Patrick Bagein, Bercy Photos

“Эйрбус Хэликоптер” компаний ЕС-145 маркын нисдэг тэрэг худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслол Гал унтраах 42 автомашин авах гэрээнд гарын үсэг зурах ёслол. Зүүн гар талаас :БНФУ-ын Эдийн засаг, санхүүгийн яамны Төрийн сангийн ерөнхий газрын захирал Одиль Рено-Бассо, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, “Софема” компаний Ерөнхий захирал Гийом Жискар д'Эстан Crédits : Patrick Bagein, Bercy Photos
“Эйрбус Хэликоптер” компаний ЕС-145 маркын нисдэг тэрэг худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслол Гал унтраах 42 автомашин авах гэрээнд гарын үсэг зурах ёслол. Зүүн гар талаас :БНФУ-ын Эдийн засаг, санхүүгийн яамны Төрийн сангийн ерөнхий газрын захирал Одиль Рено-Бассо, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, “Софема” компаний Ерөнхий захирал Гийом Жискар д’Эстан Crédits : Patrick Bagein, Bercy Photos
Шадар сайд Ө.Энхтүвшин Бову дахь Яам хоорондын шуурхай удирдлагын төв (CIC)-д зочлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин Бову дахь Яам хоорондын шуурхай удирдлагын төв (CIC)-д зочлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин Бову дахь Яам хоорондын шуурхай удирдлагын ажиллагааны төв (COGIC)-д зочлов. Crédits : B.Guerche / Sécurité civile
Шадар сайд Ө.Энхтүвшин Бову дахь Яам хоорондын шуурхай удирдлагын ажиллагааны төв (COGIC)-д зочлов. Crédits : B.Guerche / Sécurité civile
Шадар сайд Ө.Энхтүвшин Исси-лэ-Мүлино дахь Онцгой байдлын агаарын баазад зочлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин Исси-лэ-Мүлино дахь Онцгой байдлын агаарын баазад зочлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин Исси-лэ-Мүлино дахь Онцгой байдлын агаарын баазад.
Шадар сайд Ө.Энхтүвшин Исси-лэ-Мүлино дахь Онцгой байдлын агаарын баазад.
Шадар сайд Ө.Энхтүвшин Түссюс-Ле-Нобль дахь “Хэли-Юнион” компаний байгууламжид зочлов.
Шадар сайд Ө.Энхтүвшин Түссюс-Ле-Нобль дахь “Хэли-Юнион” компаний байгууламжид зочлов.
Баруун гар талаас : МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНФУ-ын Европын болон гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан, Төрийн нарийн бичгийн дарга Жан-Батист Лэмуань
Баруун гар талаас : МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНФУ-ын Европын болон гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан, Төрийн нарийн бичгийн дарга Жан-Батист Лэмуань

‹ précédent | suivant ›

Айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНФУ-ын Дотоод хэргийн сайдын дэргэдэх Төрийн нарийн бичгийн дарга ноён Лорен Нюнэз нар иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Онцгой байдлын албадын хүчин чадлыг бэхжүүлэх зорилготой уг Хэлэлцээрийн хүрээнд иргэний аюулгүй байдлыг хангахад агаарын техник хэрэгсэл ашиглах чиглэлээр БНФУ-ын Дотоод хэргийн яамны Иргэний аюулгүй байдал, гамшигийн удирдлагын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр хоёр улс хамтран ажиллахаар тохиролцов.

Үүний сацуу ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, БНФУ-ын Европын болон гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, батлан хамгаалах хамтын ажиллагааны газрын захирал дэслэгч генерал Тьерри Маршанд нар Техникийн зохицуулалтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. БНФУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад агаарын техник хэрэгсэл, гал унтраах автомашин нийлүүлэх төслийн хүрээнд БНФУ-аас мэргэжилтэн ирүүлэх, сургалт зохион байгуулах, мэдээлэл солилцох зэрэг хамтын ажилллагааны хэлбэрүүдийг энэхүү баримт бичигт нарийвчлан тусгасан байна.

Айлчлалын үеэр ОБЕГ болон Францын “Дэсотел” компани гал унтраах автомашин авах худалдааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаа БНФУ-ын Эдийн засаг, санхүүгийн яаманд болж, тус яамны Төрийн сангийн ерөнхий захирал хатагтай Одиль Рено-Бассо байлцлаа. Мөн Францын онцгой байдлын албанд ашигладагтай ижил “EC-145” маркын нисдэг тэрэг гурав, сургалтын нисдэг тэрэг нэгийг авах худалдааны гэрээг ойрын хугацаанд байгуулах тухай эрмэлзэх бичигт ОБЕГ, Францын “Хэли-Юнион” болон “Софема” компаниуд гарын үсэг зурлаа. Энэ үеэр хошууч генерал Т.Бадрал эдгээр гэрээг санхүүжүүлэхийн тулд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OCDE)-ын дүрэм журамд нийцүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажилласан Францын Сангийн яамны Төрийн сангийн ерөнхий газрын хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэв.

Монгол Улсын онцгой байдлын алба иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ шуурхай, үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах нэмэлт техник хэрэгслээр хангах уг төсөл нь нэн чухал ач холбогдолтой төсөл болно.

Төслийн хүрээнд нийлүүлэх техник хэрэгсэл ард иргэдийг аврах (автозамын осолд өртөх, морь малнаас унаж бэртэх, ууланд осолдох гм), тэдэнд цаг алдалгүй тусламж хүргэх, ой, тал хээрийн түймэртэй тэмцэх (сүүлийн жилүүдэд Монголд энэ төрлийн түймэр элбэгшиж, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол дагуулах болсон) хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой байдлын орон нутгийн албадад хүч нэмж, улсын хэмжээнд хүрч ажиллахад хувь нэмрээ оруулна.

Шадар сайд БНФУ-ын Дотоод хэргийн яаман дахь ажиллагааны хоёр төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бову дахь Яам хоорондын гамшгийн удирдлагын төв (CIC) нь яам хоорондын гамшгийн нэгдсэн удирдлагын төв хэрэгсэл бөгөөд Дотоод хэргийн сайдын шууд удирдлаган дор ажилладаг.
Яам хоорондын гамшгийн удирдлагын ажиллагааны төв (COGIC) нь иргэний аюулгүй байдлын гамшгийн комманд штаб, удирдлагын хэрэгсэл бөгөөд Дотоод хэргийн сайдын хяналтан дор ажиллаж, байгалийн болон технологийн гамшигт дүгнэлт хийх, удирдах, дээд удирдлагад мэдээллийг дамжуулах, бусад яамдын ажиллагааны төвүүдтэй харилцах, үндэсний болон олон улсын түвшний хамгаалах бүс хооронд аврах ажиллагааг бэлтгэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буйгаас хамааран хүн болон материал техник илгээх асуудлыг шрйддэг.

Төлөөлөгчид Исси-лэ-Мүлино дахь иргэний аюулгүй байдлын агаарын бааз болон Түссюс-Ле-Нобль дахь “Хэли-Юнион” компаний байгууламжтай танилцлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин БНФУ-ын Европын болон гадаад хэргийн сайдын дэргэдэх Төрийн нарийн бичгийн дарга Жан-Батист Лэмуань-тай уулзахдаа хоёр орны харилцааны хөгжлийг тоймлон ярилцлаа. Тэрбээр БНФУ-ын Европын болон гадаад хэргийн сайд Жан-Ив Лэ Дриан-тай мөн уулзлаа.

publié le 07/02/2020

Дээшээ