Монгол улс дахь Францын Элчин сайд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдтай уулзлаа.

2-р сарын 19 ны мягмар гаригт Монгол улс дахь Францын Элчин сайд шинээр томилогдсон Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Юндонпэрэнлэйн Баатарбилэгтэй уулзлаа. Анхны энэхүү уулзалтаар Франц, Монгол улсын хооронд боловсрол, хэл судлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

JPEG

Түүх, археологийн салбарт мэргэжил эзэмшсэн сайд Арханхангай аймагт олон жилийн турш малтлага хайгуул хийсэн Франц, Монголын археологийн экспедицийн илрүүлсэн чухал олдворуудын цохон тэмдэглэлээ.

Боловсролын салбар дахь хамтын ажиллагааны асуудал дээр хоёр тал Франц улсад суралцах хүсэлтэй оюутнуудад 2019 оны хичээлийн жилд хамтарсан тэтгэлэг олгох санхүүжилтийн асуудал шийдэгдсэн болохыг харилцан мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд, хоёр тал 2020 онд Франц, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиохтой холбогдуулан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах талаар ярилаа.

publié le 20/02/2019

Дээшээ