Монгол улсад суугаа Францын Элчин сайд ноён Филипп Мерлин “Нийслэл Өргөө” амаржих газрын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож үг хэллээ.

Тэрээр, Монгол дахь Францын Элчин сайдын яамаар дамжуулан Францын засгийн газар гэмтэл согог, зүрх судас, эмэгтэйчүүдийн эмгэг, хөдөө орон нутгийн эмнэлгийн хөгжил зэрэг эмнэлгийн салбарт Франц-Монголын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирснийг дурьдлаа.
2005 оноос хойш, Францын ЭСЯ “Нийслэл өргөө” амаржих газрын эмч нарыг Франц улсад суралцах, дадлага хийхэд аялалын зардал, тэтгэмж олгож ирсэн. Түүнчлэн, эдгээр эмч нарыг Аллианс франсайз төвд франц хэлний хичээлийн зардалд хөнгөлөлт үзүүлдэг юм.
Элчин сайд, Франц улсад орчин үеийн эмчилгээний арга техник суралцан ирж, сурсан мэдснээ хот, орон нутгийн бусад мэргэжил нэгт эмч нарт зааж сургаж буйд эдгээр эмч нарт талархалтай байгаагаа илэрхийллээ.
Дурангийн хагалгааны салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж буй “АПАУ” нийгэмлэгийн ерөнхийлөгч Др. Даниэл Девинь, “Аксион Монгол” нийгэмлэгийн ерөнхийлөгч Др. Жак Лагут, Дурангийн хагалгааны олон улсын төвийн хэлтсийн дарга Др. Никола Бурдэл, “Нийслэл Өргөө” амаржих газрын тасгийн эрхлэгч Даваажавын Өнөржаргал нарт талархлаа илэрхийллээ.

JPEG

Элчин сайд үгийнхээ төгсгөлд, 2017, 2018 онуудад Франц улсад суралцан, шалгалтаа амжилттай давсан эмч Цэрэндоржийн Энхбат, Баатархүүгийн Ганхуяг нарт Европын Дурангийн хагалгааны диплом гардууллаа.

publié le 25/10/2018

Дээшээ