Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж БНФУ-н Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзлаа.

Итали улсын Милан хотноо болсон АСЕМ- н дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзлаа. Хоёр ерөнхийлөгч олон сэдвээр яриа өрнүүлсэн бөгөөд уулзалтын төгсгөлд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа, эрчим хүч (сэргээгдэх эрчим хүч), газар тариалан, мал аж ахуй маш тааламжтай хөгжиж байгааг онцлон тэмдэглээд, хоёр орны эдийн засгийн харилцааны хөгжилд Франц, Монголын аж ахуйн нэгжийн оролцоонд талархлаа илэрхийллээ. Мөн Ерөнхийлөгч нар 2015 онд Парис хотноо болох уур амьсгалын талаар чуулга уулзалтын тухай болон Монгол улс үүнд оруулах хувь нэмрийн талаар харилцан ярилцлаа.

publié le 29/10/2014

Дээшээ