Монгол улсын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Францын Удирдлагын Үндэсний сургууль дээр албан ёсны уулзалт хийлээ

Зүүн гар талаас : М.Батсайхан, Франц дахь Монголын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга У.Нямхүү, Монгол улсын ГХЯ-ны Францыг хариуцсан ажилтан Б.Батхишиг, Монгол улсын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Mаксим Лөфвр, Удирдлагын үндэсний сургуулийн гадаад харилцааны захирал Ш.Одонбаатар, Монгол улсын ГХЯ-ны Европын газрын захирал Mакс Бруннер, Удирдлагын үндэсний сургуулийн гадаад харилцааны орлогч захирал - JPEG Франц Монгол хоёр орны түншлэлийн хөгжлийн хүрээнд 4-р сарын 11-нд Удирдлагын үндэсний сургуулийн гадаад харилцааны захирал Mаксим Лөфeвр Монгол улсын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишигийг хүлээн авч уулзлаа.

Энэ уулзалт нь 2012 оны 2-р сард гарын үсэг зурсан Монгол улсын Удирдлагын академи болон Удирдлагын үндэсний сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний үргэлжлэл болж байгаа юм.

Уулзалтын үеэр Монгол улсын ГХЯ-тай хамтран ажиллах чиглэлүүдийг ярилцсан бөгөөд ялангуяа дипломатуудыг урт хугацааны сургалт /16 сарын хугацаатай олон улсын сургалт, 8 сарын хугацаатай олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалт/, түүнчлэн төрийн удирдлагын мэргэшсэн олон улсын сургалтыг дипломат салбарт хийх гэх мэт сургалтуудад хамруулах талаар яриа өрнүүллээ.

Нөгөөтэйгүүр францын болон европын шинжээчдийг Монгол улсад явуулж өргөн цар хүрээг хамарсан сэдвээр сургалт явуулах, дүн шинжилгээ хийх боломжийг ч бас ярилцлаа.

Уг уулзалтын үеэр ийнхүү идэвхтэй харилцан ярилцсан нь Удирдлагын үндэсний сургууль өөрийн монгол түншүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байгааг баталлаа.

publié le 17/04/2012

Дээшээ