Монголын Урлагийн Зөвлөлийн ТУЗ-н хурал 2018 оны 11-р сарын 15 нд боллоо.

Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал 2018 оны 11-р сарын 15 нд боллоо. Францын Элчин сайд оролцсон энэхүү хурлаар 2019 онд зохион байгуулах төслүүдийн талаар хэлэлцлээ.

Монголын Урлагийн Зөвлөл нь Монгол улсад соёл, урлагийн салбарын үйл ажиллагааг сурталчилан, дэмжин хамтран ажилладаг олонд танигдсан төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь 2002 онд тухайн үеийн эдийн засаг, урлаг уран сайхан, иргэний нийгэмийн тэргүүлэгч хүмүүсийн санаачлагаар Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгийн Соросын сангийн дэмжлэгээр байгуулагдсан юм.

Монгол дахь Францын элчин сайдын яам нь сүүлийн жилүүдэд Монголын Урлагийн Зөвлөлийн санаачлагаар хэрэгжүүлдэг Улаанбаатар олон улсын кино фестивалийн зохион байгуулалтанд санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.

JPEG

publié le 20/11/2018

Дээшээ