НҮБ – ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллаг / FAO/-ын ерөнхий захиралд нэр дэвшигч хатагтай Катринь Жэслайн-Ланэл

Франц Улс хатагтай Катринь Жэслайн-Ланэлийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-ын ерөнхий захирлын сонгуульд нэр дэвшүүлж байна. Нэр дэвшигч хатагтай Катринь Жэслайн-Ланэл нь 55 настай, инженер, агрономич мэргэжилтэй, Францын Хөдөө аж ахуйн яамны газрын дарга, Европын хүнсний аюулгүй байдлын байгууллага /EFSA/-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан түүнийг Европын холбооны зөвлөлийн 2018 оны 10-р сарын 15-ны хурлаар уг сонгуульд Европын Холбооноос нэр дэвших цорын ганц нэр дэвшигчээр нэрлэжээ.

PNG
Гүнзгий мэдлэг ба хүлээн зөвшөөрөгдсөн манлайлал
Хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч Катринь Жэслайн-Ланэл нь олон соёлт, томоохон, цогц байгууллагуудыг удирдах ур чадварыг өндөр эзэмшсэн бөгөөд Францийн төдийгүй Европын хэмжээнд хүнс, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн хөгжлийн чиглэлээр өндөр түвшний албан тушаалын болон мэргэжлийн арвин туршлагатай.
Тэрээр Францын Хөдөө аж ахуйн яаманд хүнсний тусламж, олон улсын хамтын ажиллагааны олон улсын солилцоо хариуцсан дэд захирал, хүнсний асуудал эрхэлсэн ерөнхий захирал болон ХАА-н компаниудын эдийн засаг, байгаль орчны үзүүлэлт газрын ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан.
Үүний дараа, Европын комиссод хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан шинжээчээр ажиллаж байгаад Европын хүнсний аюулгүй байдлын байгууллага /EFSA/- ыг 7 жил гаруйн хугацаанд удирдан ажилласан.
Ийн ажиллах хугацаандаа Катринь Жэслайн-Ланэл улсынхаа болон европ тивийн цаашлаад олон улсын хэмжээнд хүнс, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлд хэрэгжүүлэх нийтийн бодлого, үзэл баримтлалуудыг тодорхойлоход нь хөдөө аж ахуй, загас агнуур, ойн аж ахуй, орон нутгийн хөгжил, хүнс, хоол тэжээлийн тогтолцоо зэрэг салбарт хуримтлуулсан шинжлэх ухаан, техникийн арвин туршлагаасаа оруулж чадсан.
Тэрээр ийнхүү 20-иод жилийн турш тус салбар дахь Францын бодлогыг сайжруулахыг чармайн ажиллаж мөн “1000-д 4 : уур амьсгал, хүнсний аюулгүй байдлын төлөөх хөрс” зэрэг чухал чухал санаачлалыг олон улсын хэмжээнд хөтлөн явуулсан. Түүнчлэн тэрээр европын болон олон улсын хороонуудын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба тэдний нэг нь Codex Allementarius /Хүнсний код/ хороо юм.
Мөн Катринь Жэслайн-Ланэл нь олон улсын хэмжээний олон байгууллагууд болон форумуудтай ажлын харилцаагаа амжилттай авч яваа ба тухайлбал ХХААБ /FAO/, ДЭМБ, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OCDE/, G7, G20 болон Газар тариалангийн зах зээлийн мэдээллийн системийн тухай форум гм...
Хөтөлбөрийн тэргүүн эгнээд хоол тэжээлийн хомстол болон өлсгөлөнтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлнэ :
ХХААБ /FAO/-нь байгуулагдсан цагаасаа хүнс, хоол тэжээлийн аюултай байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн ч сүүлийн хэдэн жил дэлхий дахинд өлсгөлөн газар авсаар байна.
Тэрээр НҮБ-аас тогтоосон амлалтад нийцүүлэн 2030 гэхэд өлсгөлөнг арилгаж ядуурлыг бууруулан орон нутгийн хөгжлийг дэмжиж, хүнсний тогтолцоогоо тогтвортойгоор өөрчлөхөд анхаарч ажиллах болно. Үнэн хэрэгтээ, хоол тэжээлийн дутагдал болон өлсгөлөнгөөс ангижирсан дэлхийг бүтээхэд ХХААБ-/FAO/-н зүгээс явуулах үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх тухай зорилтуудыг хамтран тодорхойлохын тулд гишүүн орнууд болон нийт түнш байгууллагуудыг яаралтай нэгтгэх хэрэгтэй байна.
Тийм учраас, уг нэр дэвшигч нь ХАА-н хөгжлийн ОУ-ын сан /FIDA/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /OMS/, Дэлхийн хүнсний хөтөлбөр /PAM/ зэрэг НҮБ-н бусад байгууллагууд болон шинжлэх ухаан, техникийн олон олон байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаа улам нэмэгдүүлэхээр зорьж байна.
ХХААБ нь дэлхий дахинд хүнс, хоол тэжээлийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн гол байгууллага бөгөөд уг үүрэгээ хадгалахад Катринь Жэслайн-Ланэл өөрийнхөө шинжлэх ухаан техникийн мэдлэг чадвараа зориулан ажиллах болно. Ингэснээр, тус байгууллага нийтийн тууштай бодлогыг сурталчлах уг чиглэлээр засгийн газрын чадварыг бэхжүүлэх, хэрэгцээнд нийцсэн техникийн хамтын ажиллагааг явуулах зэрэгт оролцон ажиллана. Хүнсний аюулгүй байдал, газар тариалан, загас агнуур, ойн аж ахуй зэрэг салбарууд зөвхөн хүн төрөлхтнийг хоол хүнсээр хангахаас гадна орон нутагт ажлын байр үүсгэж, залуучууд, эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлж мөн ядуурлыг арилгаж эх дэлхийгээ хамгаалах нэн чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд нэр дэвшигч Катринь Жэслайн-Ланэл сургалт, судалгаа шинжилгээ, инноваци, боловсрол, дэд бүтэц гэсэн чиглэлүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллана.
Мөн, нэр дэвшигч Катринь Жэслайн-Ланэл нь цаг уурын дулаарал, үүнтэй холбоотой бусад асуудлын хүрээнд, дэлхийн хүн ам амьдарч буй газраа тогтвортой үйлдвэрлэлийн эрүүл хоол хүнс хэрэглэж илүү бат бэх, илүү тогтвортой дэлхийг бүтээх шийдлүүдэд ХХАБ чухал байр суурьнаас оролцоход ихээхэн анхаарч ажиллана.

publié le 08/02/2019

Дээшээ