НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР [fr]

Францын ЭСЯам хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг идэвхитэй ашигладаг, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн зэрэг салбарт өрнөж буй үйл явдлын талаарх мэдээллээр удирдлагыг хангах, ЭСЯамны нийгмийн сүлжээг хөтлөх, Дэд Тэргүүний туслахын ажлын байранд хагас цагаар ажиллах ажилтан авна

Францын ЭСЯам хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг идэвхитэй ашигладаг, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн зэрэг салбарт өрнөж буй үйл явдлын талаарх мэдээллээр удирдлагыг хангах, ЭСЯамны нийгмийн сүлжээг хөтлөх, Дэд Тэргүүний туслахын ажлын байранд хагас цагаар ажиллах ажилтан авна.

Сарын цалин 1 800 000 төгрөг/татвар ороогүй (Хэсэг хугацааны дараа бүтэн цагаар ажиллах боломжтой).

Үндсэн ажил үүрэг
• Өдөр тутмын хэвлэл, нийгмийн сүлжээн дээрх гол мэдээллийн тойм бэлтгэх
• Тухайлсан сэдвээр эх бэлтгэхэд туслах
• Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцаа холбоотой ажиллах
• ЭСЯамны цахим хуудас, нийгмийн сүлжээг хөтлөх, үйл ажиллагааг сурталчлах
• ЭСЯамны Дэд Тэргүүний өдөр тутмын ажилд туслах
• ЭСЯамны Худалдаа, эдийн засаг хариуцсан ажилтанд туслах
• Бусад
Тавигдах шалгуур :
Хэлний мэдлэг
o Монгол хэлний яриа, бичгийн өндөр чадвартай байх,
o Франц эсвэл англи хэлний С1 түвшинтэй байх, эдгээр хэлээр бичиг баримт боловсруулах өндөр чадвартай байх (франц хэлгүй бол сурч эхлэхэд бэлэн байх),
o Орос хэл эзэмшсэн байвал сайн
• Боловсрол
o Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх
• Бусад
o Төрийн институцуудийн чиг үүрэг, үйл ажиллагааг сайн мэддэг байх
o Шийдвэр гаргагчид, инфлүенсерүүдийн хэвлэл мэдээллийн талаар сайн мэддэг байх
o Мэдээлэл харилцааны шинэ арга барилуудыг ойлгодог байх
o Гэрэл зургийн, Фотошоп зэрэг хэрэглээний программын мэдлэгтэй байх, эсвэл сурах эрмэлзлэлтэй байх
o Нууцын болон аюулгүй байдлын асуудалд зарчимч хандах
o Идэвхитэй, хувийн зохион байгуулалт сайтай байх
Саналаа ирүүлэх
Намтар, ажлын байрны өргөдлөө франц эсвэл англи хэл дээр julien.paupert@diplomatie.gouv.fr хаягаар, утга хэсэгт « Attaché de presse » гэж тодотгон 2022 оны 6-р сарын 5-ны дотор ирүүлнэ.
Ажлын байрны өргөдөлд дээр дурдсан шалгуурт өөрийн сонирхол, эрмэлзлэл, туршлага хэрхэн нийцэж байгааг хоёр хуудсанд багтаан илэрхийлсэн байна. Горилогч урьдчилсан шалгаруулалтад тэнцэн, ярилцлаганд орох тохиолдолд ажил мэргэжлийн хүрээнд түүнийг тодорхойлох хоёр хүний нэр, холбогдох хаяг, утасны дугаарыг захидалд бичнэ.
Ажлын байранд тохирох горилогч автал зар нээлттэй байна.

Хувь хүний мэдээллийг хамгаалах
Намтар, ажлын байрны өргөдөл зэрэг хувийн мэдээллүүд нь Францын ЭСЯамны мэдээллийн санд бүртгэгдэн, архивлагдана.

Ажлын байрны зарыг франц, англи хэл дээр үзэхийг хүсвэл:

PDF - 385.3 ko
Annonce de l’offre d’emploi.ang
(PDF - 385.3 ko)
PDF - 389.9 ko
Annonce de l’offre d’emploi.fr
(PDF - 389.9 ko)

publié le 13/05/2022

Дээшээ