“Нэгэн зууны тэртээх Монгол Улс - франц гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэн

Нэгэн зууны тэртээ « Ертөнцийн Архив »-н гэрэл зурагчин Стефан Пассе Монголд ирснээс хойш анх удаа түүний авсан гайхамшигт гэрэл зургууд болон кино зургуудаар Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргаж байна. Уран зургийн галерейд дэлгэн тавьсан уг үзэсгэлэнг 2012 оны 4-р сарын 30-нд БСШУЯ-ны Сайд Ё.Отгонбаяр болон Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэ нар нээлээ.

Парис хот дахь Алберт Каны музейд дэлгэгдсэн “Хоёр зууны зааг дээрх Монгол улс” хэмээх үзэсгэлэнтэй давхцан олны хүртээл болж буй уг үзэсгэлэнг Монгол улсын БСШУЯ, Монгол дахь Францын ЭСЯ болон Францын О-дө-Сейн муж зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд тавигдсан 1913 онд авсан нийт 50 гаруй өнгөт зураг, хар цагаан дүрс бичлэгийг 2012 оны 7-р сарын 1 хүртэл үзэж болно.

Үүний зэрэгцээ Алберт Каны музей Францын Булонь-Биянкүр хот дахь өөрийн байрандаа “Өнөөгийн Монгол – 4 гэрэл зурагчны нүдээр” хэмээх бас нэгэн шинэ үзэсгэлэнг дэлгэн тавьж байгаа юм. “Хоёр зууны зааг дээрх Монгол улс 1912-1913 он” үзэсгэлэнгийнх нь өнөөгийн тусгал болж буй уг гэрэл зургууд нь Пьер Рейнар /Pierre Reinhard/, Люсиль Шомбар-дө-Лув /Lucile Chombart-de-Lauwe/, Софи Зенон /Sophie Zénon/, А Ин /A Yin/ нарын бүтээл бөгөөд 4-р сарын 17-ноос 11-р сарын 04-н хүртэл үзэгчдийн хүртээл болох юм байна. (www.albert-kahn.fr)

publié le 03/05/2012

Дээшээ