"Ногоонбаатар эко урлагийн наадам"-ын логог зохион бүтээх уралдааны ялагчийг тодруулжээ

“Ногоонбаатар Эко Урлагийн Наадам”-ыг Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн логог зохион бүтээх уралдааныг СУИС-ийн Дүрслэх дизайны урлагийн сургуулийн оюутнуудын дунд өнгөрсөн жил зарласан бөгөөд ялагчаар М.Билгүүдэйг тодруулж, Wacom брэндийн таблетийг гардууллаа.

PNGТэрээр “Уралдаан нь миний хувьд жинхэнэ сорилт байлаа. Дизайнеруудын мэргэжлийн хэрэгсэл болох энэхүү таблетын шагналын эзэн болохын тулд би хичээсэн. Би логондоо байгальд ээлтэй хотжилтыг дүрслэн харуулахыг зорьсон” гэлээ. Билгүүдэй 25 настай, бөгөөд Мандалговь хотод төрсөн ба энэ зун Соёл урлагийн их сургуулиа дүүргэжээ. Тэрээр "Монголын нууц товчоо" номын төсөл дээр ажиллаж буй бөгөөд цаашид найз нартайгаа хамтран комик ном бичиж, анимэйшн кино бүтээх зорилготой аж.

Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж буй энэхүү олон улсын эко урлагийн наадмын хүрээнд монгол, герман, франц, чех уран бүтээлчид Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчидтай хамтран ажиллах ба олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх, агаарын бохирдлын хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэгийг нь дээшлүүлэх зорилготой юм.

JPEG

Тус наадмыг 2020 оны хавар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас олон улсын уран бүтээлчид ирэх боломжгүй болсон тул 2021 оны хавар хэрэгжүүлэхээр хойшлуулаад байна.

Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдэл (ЕUNIC) нь Европын холбооны гишүүн 27 орны төлөөлөл болох 36 гишүүнтэй ба 150 гаруй оронд урлаг, хэл соёл, залуучууд, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, соёлын харилцаа, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Орон нутгийн түвшинд тус нэгдлийн гишүүд нь 100 гаруй кластерт нэгдэн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлдэг бөгөөд Европын Холбооны дотоод, гадаад харилцаанд соёлын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Харин тэднийг Бруссель дэх төв нь дэмжиж ажилладаг аж.

PNG

publié le 08/09/2020

Дээшээ