ОУ-н суралцагчидын сонгон шалгаруулалт

Францын Удирдлагын үндэсний сургууль /ENA/ мөн Бүс нутгийн удирдлагын институт /IRA/-н зүгээс 2017-2018 онд ОУ-н суралцагчдад зориулсан сургалтанд хамрагдах хүсэлтэй гадаадын иргэдийн сонгон шалгаруулалтаа эхэлж байна. Уг сургууль нь 14 сарын хугацаатай ОУ-н сургалт (CIL), 8 сарын хугацаатай ОУ-н гүнзгийрүүлсэн сургалт (CIP) гэсэн хоёр төрлийн урт хугацааны сургалтыг санал болгож байна. Түүнчлэн Францын Удирдлагын үндэсний сургууль /ENA/ нь
Бүс нутгийн удирдлагын институт /IRA/-н сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийг мөн адил үе шаттайгаар сонгон шалгаруулна.

Дараах холбоосоор дамжин шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу :

https://www.ena.fr/L-ENA-se-presente/L-ENA-dans-l-actualite/Les-actualites-de-l-Ecole/Inscription-pour-les-cycles-internationaux-de-l-ENA-et-des-IRA

Цахимаар заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд цахим бүртгэлийн сервер 2017 оны 11-р сарын 15 хүртэл нээлттэй байхыг анхаарна уу.

PNG

publié le 13/11/2017

Дээшээ