Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 5-р бага хурал

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ITIE) 5-р бага хурал Парис хотноо ЭЗ-ийн Хамтын ажиллагаа Хөгжлийн байгууллагын (OCDE) төв байранд болж өнгөрлөө.
Энэ уулзалтад төрийн тэргүүн, засгийн газрын сайд, аж ахуйн нэгж ТББ-ын тэргүүн, хувийн хэвшлийнхэн болон судлаачид гэсэн нийт 700 гаруй төлөөлөгчид оролцлоо.
БНФранц Улсын Хамтын ажиллагааны сайд Анри дө Рэнкур (Henri de Raincourt) 3-р сарын 3-ны Пүрэв гаригт бага хурлын үйл ажиллагааг хаалаа.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг (ОҮИТБС) 2002 онд Иоханнесбург-т болсон Тогтвортой хөгжлийн дэлхийн уулзалтын үеэр анх гаргаж ирсэн бөгөөд энэ нь байгалийн баялаг ихтэй орнуудад олборлолтоос олох орлогыг хамгийн зөвөөр зохицуулахын тулд өөрсдийн хүсэл санаачлагаар нэгдсэн төр улс, олборлох үйлдвэрүүд, иргэний нийгмийн төлөөллийг агуулсан тогтолцоо юм. Өнөөгийн байдлаар энэ нь олборлолтоос олох орлогыг хөгжлийн төлөө зарцуулахыг чухалчилсан олон талт сайн дурын цорын ганц санаачлага билээ.

Франц улс ардчилсан санхүүгийн удирдлагыг чухалчилдаг өөрийн амлалтынхаа хүрээнд 2006 оноос хойш 1,2 сая еврог ОҮИТБС-ын эргэлтийн санд оруулснаар томоохон санхүүжүүлэгчдийн тоонд орох болсон юм.
Францын Европын болон Гадаад хэргийн яамны хувьд 2009 онд Нигер-т онцгойлон анхаарсан ба 2010 оноос Буркина-Фасо, Конго, Кот д’Ивуар, Төв Африкийн БНУ, Гвиней, Мавритани, Нигер, Чад зэрэг улсуудад дотоодын төслүүдийг дэмжин ажиллаж байна. Эдгээр төслүүд нь иргэний нийгмийн байгууллагуудын санаачилсан, олборлолтоос олох орлогыг зөв зүйтэй зарцуулахын чухлыг иргэдэд ойлгуулах зорилготой юм.

Монгол улс 2010 онд ОҮИТБС-т нэгдсэн бөгөөд энэ удаагийн Парисын бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчидтэй оролцлоо.

Dernière modification : 04/03/2011

Haut de page