Олон улсын франц хэлний багш нарын өдөр

2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд Монгол дахь Францын ЭСЯам, Франц хэл, соёлын “Аллианс Франсэз” төв болон Франц хэлний Монгол багш нарын холбоо “Олон улсын франц хэлний багш нарын өдөр”-ийг тус ЭСЯаманд ёслон тэмдэглэж, санал бодлоо хуваалцан нэгэн сайхан оройг хамтдаа өнгөрөөлөө.

Францын Ерөнхийлөгч 2018 оны гуравдугаар сард франц хэл, гадаад хэлнүүдийн талаар баримтлах бодлогоо танилцуулахдаа дэлхийн өнцөг булан бүрт франц хэлийг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх үйлст манлайлан оролцож буй франц хэлний багш нарын үүрэг, хүчин зүтгэлийг дээдлэн хүндэтгэх үүднээс дээрх өдрийг албан ёсоор тэмдэглэх болсныг зарласан билээ.

Энэхүү бодлогын хүрээнд энэ оны есдүгээр сард БНФУ-ын Европын болон гадаад хэргийн яам, Үндэсний боловсрол, хүүхэд, залуусын яам хамтран хилийн чандад францын боловсролыг хөгжүүлэх төлөвлөгөөг дэлгэн толилуулсан. Уг төлөвлөгөө нь ялангуяа Францын боловсролыг хилийн чандад хөгжүүлэх агентлагийн нөөц бололцоог бэхжүүлэх, тус агентлагт Үндэсний боловсролын яамнаас нэмж мянган ажилтанг ажиллуулах, магадлан итгэмжлэгдэх боломжийг хялбаршуулсан процедураар өргөжүүлэхэд чиглэсэн болно. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хилийн чанд дахь францын боловсролын сүлжээнд сургуульд хамрагдах сурагчдын тоог 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.

Францбагш нарын холбооны ерөнхийлөгч С. Булгантамир . 2
Францбагш нарын холбооны ерөнхийлөгч С. Булгантамир . 2
Тэргүүн зөвлөх Никола Лакот багш нарыг хүлээн авлаа.
Тэргүүн зөвлөх Никола Лакот багш нарыг хүлээн авлаа.
Хүлээн авалтанд жар гаруй хүмүүс хүрэлцэн ирлээ.
Хүлээн авалтанд жар гаруй хүмүүс хүрэлцэн ирлээ.
Франц хэлний багш нарын холбооны ерөнхийлөгч С. Булгантамир, Аллианс франсайзын захирал Селин Мартин, Тэргүүн зөвлөх Никола Лакот нар
Франц хэлний багш нарын холбооны ерөнхийлөгч С. Булгантамир, Аллианс франсайзын захирал Селин Мартин, Тэргүүн зөвлөх Никола Лакот нар
Аллианс франсайз төвөөс франц хэлний бэрхшээлтэй холбоотой тоглоом тоглуулж олныг хөгжөөв.
Аллианс франсайз төвөөс франц хэлний бэрхшээлтэй холбоотой тоглоом тоглуулж олныг хөгжөөв.

‹ précédent | suivant ›

publié le 04/12/2019

Дээшээ