Онцгой байдлын салбарт Франц-Монголын хамтын ажиллагаа бэхжиж байна.

Монгол улсын Онцгой байдлын Ерөнхий газар, Монгол улс дахь Францын элчин сайдын яам болон Францын Гамшигийн үеийн эмч нарын нийгэмлэгээс хамтран гамшиг гарсан үед эмч нар ямар арга хэмжээ авах талаар хоёр дахь удаагийн сургалт зохион байгууллаа.

Францын ЭСЯ ны Тэргүүн зөвлөх ноён Никола Лакот болон Онцгой байдлын Ерөнхий газрын орлогч дарга хурандаа Ц.Ганзориг нар сургалтыг нээж үг хэллээ. Энэхүү сургалтанд Онцгой байдлын хот, орон нутгийн нийт 30 гаруй эмч, сэтгэл судлаачид оролцлоо. Францын Гамшигийн үеийн эмч нарын нийгэмлэгийн эмч нар замын осол болон гамшигт нэрвэгдэгч нарт хэрхэн тусламж үзүүлэх талаар Монголын түргэн тусламжийн эмч нарт үзүүлэх сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо. Сургалтанд хамрагдсан орон нутгийн эмч ажилтан нар сурсан мэдснээ хамт олондоо сургахаар боллоо.

Сургалтын төгсгөлд Франц улсаас Монгол улсад Элчин сайдаар томилогдсон ноён Филипп Мерлайн өргөөндөө сургалтанд оролцогчид болон Онцгой байдлын Ерөнхий газрын төлөөлөгчдөд зориулан хүлээн авалт зохион байгуулж, гэрчилгээ гардуулав.

publié le 17/10/2018

Дээшээ