Орон нутаг хоорондын хамтын ажиллагаа

Францын Нор-Па-дө-Калэ (Nord-Pas-de-Calais) мужийн Рубрук тосгон болон Ховд аймгийн Булган сумын хоорондын хамтын ажиллагаа


Булган сумын сурагчдын хичээллэх нөхцөл бололцоог сайжруулах төсөл
Тус сумын 2 сургуулийн материаллаг байдлыг сайжруулахад оролцох зорилгоор уг төслийг Рубрук тосгоны захиргаа 2006 оноос эхлүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар төслийн 1 ба 2-р шат хэрэгжсэн бөгөөд нийт 15416 еврогийн санхүүжилт хийгдэх юм. Энэ төслийн франц талын хамтрагч нь "Вилгельм де Рубрук" (Guillaume de Rubrouck) болон "Нор Монголи" (Nord Mongolie) ТББ-ууд юм.

Лиль хотын Худалдааны сургууль болон Улаанбаатар хотын их дээд сургуулиудын франц хэл үздэг оюутнуудын уулзалт
Энэхүү төслийн хүрээнд 2008 оны 4-р сард хоёр орны тус бүр 5 оюутан солилцоо хийсэн байна. Хэрэгжүүлэгч нь Рубрук тосгоны захиргаа болон хамтрагч нь "Вилгельм де Рубрук" болон "Нор Монголи" ТББ-ууд юм.

Францын Аллие муж болон Өвөрхангай аймгийн хамтын ажиллагаа


APAU (Аллие-Өвөрхангайн нийгэмлэг) ТББ-ын Өвөрхангай аймагт 2008 онд явуулсан үйл ажиллагааг мужийн захиргаанаас дэмжсэн.

Xэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төслүүд:
- Орон нутагт сувилагч оюутнуудыг дадлагажуулах
- Богд суманд салхин сэнс байрлуулах, засаж янзлах, дүн шинжилгээ хийх
- Эх нялхсын эрүүл мэндийн салбарт сургалт явуулах

Францын Ил-дө-Франс (Ile-de-France) мужийн Парис хот болон Улаанбаатар хотын Ус Сувагийн удирдах газрын хамтын ажиллагаа


Францын Action Contre la Faim (ACF) ТББ-аар дамжин хэрэгжсэн Улаанбаатар хотын захын гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, ариун цэврийг сайжруулах төсөл
- уст цэгүүдийг хамгаалах, сэргээн засварлах, тэдгээрийн ундны усанд нийцэх эсэхийг тодорхойлох
- ахуйн зориулалттай 5000 ш ус нөөцлөх сав түгээх
- АСF УСУГ-тай хамтран уг төслийг гүйцэтгэж буй бөгөөд засварласан уст цэгүүдийг удирдах аргачлалыг боловсруулах
- ариун цэврийн талаар сурталчлах

Францын Нор - Па дө Калэ (Nord-Pas-de-Calais) мужийн Рубрук тосгон болон Гоь-Алтай аймгийн Төгрөг сумын хоорондын хамтын ажиллагаа


Францын Европын болон Гадаад хэргийн яам, Артуа-Пикарди мужийн Усны газар (Agence de l’Eau Artois Picardie), Нанси хотын дагуул дүүргүүд (Grand Nancy Communauté Urbaine) болон AREED ТББ-ын хамтарсан санхүүжилтээр хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын ундны усны чадамжийг сайжруулах төсөл
- Ундны усыг энгийн нөхцөлд цэвэршүүлэх, хангамжийг сайжруулах
- Хөрсний өнгөн давхаргын цэвэр байдлыг хангах
- Ундны усны чанарыг дээшлүүлснээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой уг төсөл хэрэгжжээ.

publié le 03/03/2011

Дээшээ