Парис-Саклай Их сургууль 120 шилдэг гадаадын...

Парис-Саклай Их сургууль 120 шилдэг гадаадын оюутнуудад сургалтын тэтгэмж олгож байна.

3 дээд сургууль, 4 их сургууль, 7 эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн Европын сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн томоохон төв болох Парис-Саклай Их сургууль нь 2019 -2020 оны хичээлийн жилд магистрийн 464 хөтөлбөрийн нэгэнд шалгаран тэнцсэн 120 шилдэг гадаадын оюутнуудад сургалтын тэтгэмж олгож байна.

PNG

Сургалтын тэтгэмжийг шилдэг оюутнуудыг шалгаруулан олгох бөгөөд тэтгэмжийн хэмжээ нь жилийн 10 000 евро хүртэл + унааны зардал байх юм. Магистрын аль шатанд бүртгүүлснээс шалтгаалан тэтгэмжит хөтөлбөр 1-2 жил үргэлжилнэ.
Тэтгэмжит хөтөлбөрт шалгарсан оюутнууд Францад ирэхээс өмнө болон сургалтын туршид тусгай үйлчилгээ хүртэх эрхтэй.

Хэрхэн бүртгүүлэх вэ ?

Тэтгэмж хүсэгч оюутан Парис-Саклай Их сургуулиас зарласан бүх магистрын хөтөлбөрүүдээс сонгон цахим бүртгэл хийнэ. Санал болгож буй хөтөлбөрт зөвхөн англи хэл дээр, зарим хичээл нь англи хэл дээр гэсэн сонголтууд бий.
Цахим бүртгэл хийсний дараа е-mail хаягаар нэмэлт материал илгээхийг хүссэн захидал хүлээн авах болно.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 5-р сарын 13

PDF - 371.3 ko
upsaclay_master_s_programmes_taught_in_english-2.pdf
(PDF - 371.3 ko)

publié le 15/04/2019

Дээшээ