Парис дахь энх тайвны 2 дахь удаагийн чуулга уулзалт: 2019 оны 11-р сарын 11-13

Анхны энх тайвны чуулга уулзалт Парис хотноо 2018 оны 11-р сард зохион байгуулагдаж байсан бол 2 дахь удаагийнх нь 2019 оны 11-р сарын 11-13 ны өдрүүдэд Grande Halle de La Villette –д зохион байгуулагдах боллоо.
Энх тайвныг сахин хамгаалахын үйлст дэлхий нийтийн зохион байгуулалт болон олон ургалч байдлыг дэмжихийн тулд Энх тайвны чуулга уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд Дэлхийн засаглалаас гаргасан тодорхой шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хамгаалах, эдгээрийг хэрэгжүүлэгч гол оролцогч нарыг дэмжихэд зорилго нь оршино.

PNG


Энх тайвны чуулга уулзалтын зорилго

Парис дахь энх тайвны чуулга нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны эрч хүчтэй санаачилгаар одоогийн нөхцөл байдалд олон ургалч санал санаачилга, хамтарсан үйл ажиллагааны ач холбогдлыг дахин батлах зорилгоор зохион байгуулагдаж байна. Хоёр дахь удаагийн чуулга уулзалтаар анхны уулзалтаар амжилт дагуулсан нэгэн ижил зорилго, арга зам, хүсэл эрмэлзэллээр зохион байгуулагдах юм.

  • Зорилго : Энх тайван байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагаа, нэгэн дэлхийн төлөө хамтарсан үйл ажиллагааг дэмжих;
  • Арга хэрэгсэл : Тодорхой, шинэлэг арга замыг танилцуулах, хэлэлцэх, ажил хэрэг болгох ;
  • Хүсэл эрмэлзэл : Шинэ хууль дүрэм, хэм хэмжээ, сайн арга ажиллагааг бэхжүүлэх, эргэн харах, шинээр санаачлах.

Төсөл 2019 оны 3-р сарын 13 наас 5-р сарын 13 ны хооронд зарлагдана

Энх тайвныг сахин бэхжүүлэх үзэл санаа -консепцийг дөнгөж эхлүүлж байгаа болон хэрэгжүүлэх шатандаа байгаа дэлхий дахины янз бүрийн засаглалд ажиллагсад төсөл, санаачилгаараа оролцох боломжтой.
Шилэгдсэн санал санаачилгыг инкубаторт бойжуулах ба Парис дахь энх тайвны чуулга нь нийт 6 сэдвийг хөндөн хэлэлцэх болно. Үүнд:

  • • энх тайван ба аюулгүй байдал
  • • хүрээлэн буй орчин
  • • хөгжил
  • • шинэ технологи
  • • хориотой эдийн засаг
  • • Соёл, боловсрол / 2019 оны шинэ сэдэв/

Шалгарсан төслүүд чуулга уулзалтын үеэр танилцуулагдах болно. Энэхүү хосгүй үйл ажиллагаанд оролцсноор төслөө танилцуулагч нь нэр хүнд бүхий удирдагч нар, түншлэгч нартай уулзан, дэлхий өнцөг булан бүрээс ирсэн оролцогч нартай уулзан хэвлэл мэдээллээр цацагдах болно

2018 оны шалгарсан төслүүдийг эргэн харахуй

Анхны энх тайвны чуулга уулзалтын шалгаруулалтанд 116 орон, 20 олон улсын байгууллагаас нийт 860 төсөл илгээсэн байна. Үүнээс 121 төсөл шалгарч Чуулганы үеэр танилцуулагдан, хэлэлцэгдэж, өнгөрсөн жилийн турш 10 төслийг хэрэгжүүлэхэд ажилласан байна.

Парис хотын Энх тайвны чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл

Энэхүү чуулга уулзалт эт 2019 оны 11-р сарын 11-13 ны хооронд 3 өдрийн турш Парисын Grande Halle de La Villette –д зохион байгуулагдах болно.

Нэмэлт мэдээллийг

Парис хотын Энх тайвны чуулга уулзалт нь 1901 оны хуулийн дагуу явагдана. Энх тайвны чуулга уулзалтыг Францын улс төрийн шинжлэх ухааны (Sciences Po) үндэсний сан , Корберын сан, Мо Ибрахимын сан, Францын олон улсын харилцааны хүрээлэн, Францын гадаад хэргийн яамыг төлөөлөн Франц улсын Монтань хүрээлэн зэрэг байгууллагууд зохион байгуулах юм.
Энэ удаагийн Чуулга уулзалтыг Ноён Паскал Лами ерөнхийлэн удирдах ба ноён Жюстин Вайсс ерөнхий захиралаар 2019 оны 3-р сарын 18 наас томилогдон ажиллаж байна.

Эх үүсвэр : France Diplomatie

publié le 25/04/2019

Дээшээ