Парис хотод зүлэгний машиныг хонь орлох боллоо.

Тогтвортой хөгжлийн долоо хонгийн хүрээнд, Парис хотын захиргаа Парисын Архивын газартай хамтран эко-бэлчээр туршихаар болсон бөгөөд өөрөөр хэлбэл, дөрвөн хонь Парисын Архивын зүлэг тайрагч машиныг орлон ажиллах юм.

Эко-бэлчээр гэдэг нь механик багаж төхөөрөмж болон хогийн ургамал түүгч машины тусламжтай цэцэрлэгийн өвсийг хадах бус хэсэг тодорхой газарт мал бэлчээх зарчимд үндэслэнэ. Энэ нь эрчимжүүлсэн бэлчээр биш бөгөөд өвс ургамлын гарцыг шинэчлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнээс гадна малаар өвс хадуулснаар янз бүрийн механик багаж төхөөрөмжтэй холбоотой асуудлыг багасган, хотын доторхи дуу чимээг сааруулж, бензин түлш хэмнэх зэрэг ач холбогдолтой юм.

Үэссоны дөрвөн хонь Парисын архивын цэцэрлэгт

Парисын Архивын үйлчилгээний газар энэхүү эко-бэлчээрийг туршиж үзэхээр 2000 м² арчилагдаагүй газрыг гаргаж өгчээ.
Парис хотын фермээс авчирсан Үэссон үүлдэрийн эдгээр 4 хонийг энэ оны 4-р сарын 3 нд туршилтын газар авчирах ба хонинуудыг 4-р сараас 10-р сарыг дуустал 15 хонгийн хугацаатай өвсний ургалтаас шалтгаалан хэд хэдэн удаа туршилтын газар бэлчээрлүүлэх юм. Парисын фермээс ирсэн энэхүү үэссон үүлдэрийн хонинууд нь бие бялдарын хувьд жижиг, бүдүүн бараг байдаг шинж нь туршилтанд дасан зохицоход хялбар байх болно. Бэлчээрийн хугацаа хооронд малыг Парисын фермд эрүүл ахуйн хяналтанд байлгах юм.

Парис хотын захиргаа энэхүү туршилтын үр дүнг анхааралтай хянах бөгөөд бусад задгай талбайд зүлэг арчилгааны энэ арга ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг үүгээрээ судлах юм. Энэ бол хотыг экологийн аргаар арчилах шинэ арга техникын туршилт юм. Хэрэв энэ туршилт амжилттай болох аваас Вайнсоны ой, Булоны ой зэрэг бусад газруудад туршилтыг үргэлжлүүлэх юм.
Парисын архивын цэцэрлэг уншигчдын заалны цагийн хуваарьтай адил хуваарьтай цэцэрлэг нээгдэх бөгөөд хонинууд хашаатай талбайд бэлчээрлэнэ.

Эдгээр хонинуудыг ойроос харахыг хүсвэл Парисын фермд зочлоорой

publié le 30/05/2013

Дээшээ