Рио+20 - Франц улс Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн /WWF/ шагналыг хүртлээ

JPEG 2012 оны 6-р сарын 14-нд Рио де Жанейро хотноо Франц улс Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн /WWF/ "Амьд Гаригийн төлөөх лидер" хэмээх шагналыг хүртлээ.

Уг шагналыг 1997 оны хил дамнасан усны талаарх НҮБ-ын конвенцийн үйл ажиллагааг сурталчлахад Франц улсын гаргаж буй хүчин чармайлтад олгож байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан уг баримт бичгээр олон улсуудын нутаг дэвсгэрийг дамжин урсдаг гол мөрний асуудлыг зохицуулах, усыг нь зөв зохистой, тэнцвэртэй хэрэглэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьсан юм. Энэ үйл ажиллагаа нь энх тайван, тогтвортой байдлын хүчин зүйл болсон урьдчилсан дипломат ажиллагааны хэлбэр билээ.

Франц улс энэ конвенцэд 2011 оны 2-р сард нэгдсэн бөгөөд бусад улс орнуудыг ч элсэн оруулахын төлөө дипломат үйл ажиллагаа явуулдаг юм. 2012 оны 3-р сард Марсель хотноо болж өнгөрсөн Дэлхийн усны 6-р чуулганы үеэр уг асуудлыг чухлаар хөндөн тавилаа. Ингэснээр дээрх конвенцэд олон тооны гишүүн саяхан шинээр элссэн бөгөөд улмаар 2013 он гэхэд уг тоо 35-д хүрч, энэхүү баримт бичиг хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэнэ.

publié le 05/07/2012

Дээшээ