Ругби - 2023 онд Парис хотноо

2019 оны 11-р сарын 2 нд Японд болсон Ругби-гийн дэлхий аварга шалгаруулах тэмцээнд Өмнөд Африк ялалт байгууллаа. 2023 онд Франц улсад удаах тэмцээн зохион байгуулагдах бөгөөд энэ нь олон улсын спортын хуанлид онцгой баяр болон тэмдэглэгдэж байна.

Арав дахь удаагийн Ругби-гийн дэлхий аварга шалгаруулах тэмцээн нь 2023 оны 9-р сарын 8 наас 10-р сарын 21 нд Франц улсад болно. Энэхүү 45 хонгийн хугацаанд 20 багийн 600 тамирчид зохион байгуулагч 10 хотод тоглох юм. Нийт 48 тоглолт үзэх 2,5 сая тасалбар борлуулагдана хэмээн тооцож байна. Дэлхийн ругбигийн энэхүү томоохон баярыг 450 000 гаруй хөгжөөн дэмжигчид оролцох юм.

Ругби үүссэний 200 жилийн ой нь 2023 онд тохиох учраас Францад болох ругбигийн тэмцээн нь илүү өндөр хэмжээнд зохион байгуулагдах нь дамжиггүй.

2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын хорооны хүсэл эрмэлзлэл нь тоглолтын талбайгаар хязгаарлагдахгүй бөгөөд бусдын төлөө зориулах зүрх сэтгэл, хамт олны хүндлэл, хариуцлагын үнэ цэнийг илэрхийлэхэд оршино. Үйл ажиллагаагаараа итгэл үнэмшлээ бүтээж, замын саад бэрхшээлд үл шантран, хамт олны хүчээр бүхнийг давна. ... Энэ бол “Бид Ругбичид” юм.

Ругби-гийн дэлхий аварга шалгаруулах тэмцээн байгаль орчныг хамгаалах болон иргэний нийгмийн үүрэг хариуцлага уриатай ба Францын Спортын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, 2023 оны дэлхийн аварга шалгаруулалт зохион байгуулах хороотой хамтран баталсан “спортын арга хэмжээнд эко-хариуцлага хүлээх 15 үүрэг” уриан дор явагдах юм.

Тоглолт зохион байгуулах 10 хот :
  • Борду
  • Лил
  • Лион
  • Марсель
  • Нант
  • Нийс
  • Парис
  • Сан-Дөни
  • Сант-Этьен
  • Тулуз

Дэлгэрэнгүй мэдээллийг : https://www.rugbyworldcup.com/france2023

Twitter : @France2023 #WeAre2023

publié le 13/11/2019

Дээшээ