Сэтгүүлчдийн дунд хоол хүнсний сэдвээр уралдаан зарлалаа

Дэлхий дахинд Франц хоолыг таниулан сурталчилах ажиллагааны хүрээнд, Францын аялал жуулчлал дэмжих улсын агентлаги болох Atout France /Ату Франс/-с олон улсын сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа.
Энэ уралдааны зорилго нь Францын үндэсний өв соёл болсон кулинарыг таниулан сурталчилах, олон улсын түвшинд үнэлэх болон аялан жуулчлах хүслийг өдөөх зэрэг болно.

Франц улс үндэснийхээ хоолыг аялал жуулчлалын гол зүрх болгох зорилт тавьсан байдаг бөгөөд 2018 онд Atout France энэ салбарыг онцгойлон анхаарч, тусгай арга хэмжээнүүд зохион байгуулж буйн нэг нь энэхүү уралдаан юм.

PNG

Atout France-с зохион байгуулж буй энэ уралдаанд оролцохын тулд гадаадын сэтгүүлч нар франц хоол хүнсний талаар бичсэн бүтээлээ гадаадын (өөрийн орны ) сэтгүүлд урьдчилан хэвлүүлсэн байх шаардлагатай ба уралдаанд оролцох материалаа 2018 оны 11-р сарын 18 наас өмнө явуулахыг урьж байна.

Шүүгч нар хамгийн сэтгэл хөдөлгөсөн бүтээлийг шалгаруулах ба шагналыг Парис хотын Ферранди сургууль дээр зохион байгуулах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг франц хэл дээрхи 2073 мэдээллээс авна уу:

publié le 08/10/2018

Дээшээ