Шөнийн уншлага

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Утга зохиол" цувралын 30 дахь дэвтэр "Этгээд хүн" зохиол Монгол-Францын төв (Alliance Française d’Oulan-Bator - AFOB) -ийн дэмжлэгтэйгээр дахин хэвлэгдэн уншигчдын гарт хүрээд байна.

🎉 Хөтөлбөр:
- Альбер Камю: "Этгээд хүн" номын шинэ хэвлэлийн нээлт
- Зохиолчийн амьдрал, философи ба бусад номын тухай хэлэлцүүлэг
- Утга зохиолын яриа
- Яруу найргийн цаг
- Хөгжөөнт тоглоом
+(free snacks)

📖 Зохиолоо хэдийн уншсан, уншиж буй, уншихаар зэхэж буй, сонирхож буй хэн бүхэн нээлтийн үйл ажиллагаанд оролцох боломжтой. Сайн бүтээл мөнхийн маргаан, мэтгэлцээн дагуулж, амт шимтээ өгсөөр байдгийн адил энэхүү бүтээлийн тухай бидний яриа, хөөрөө ч “халуухан” болно гэдэгт итгэлтэй байна.

☀️ 1957 онд Нобелийн шагнал хүртсэн зохиолч Альбер Камюгийн үхэлтэй нүүр тулахдаа бурханд залбиран өршөөл эрэхийн оронд хүмүүсийн худал хуурмаг, хүмүүний оршихуйн утга учиргүйн талаар эргэцүүлэн хариулт эрэх энэхүү номын нээлт 1 сарын 18-ны БЯМБА гарагт 18 цагаас Cafe 4450-д болох тул уншигч та бүгдийг хүрэлцэн ирэхийг урья.

JPEG

publié le 15/01/2020

Дээшээ