ШОГ ЗУРАГ, ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААН

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл Төв ТББ-тай хамтран Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Сонгуулийн саналд хуурамч мэдээлэл хэрхэн нөлөөлж байна вэ” сэдэвт шог зураг, зурагт хуудасны уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж байна.

Мэдээ, мэдээллийн хүртээмж нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хуурамч мэдээллийн орон зай, аюул заналын хэмжээ мөн нэмэгдэж байдаг. Тиймээс олон нийтийг энэ талын мэдээллээр соён гэгээрүүлэх, хуурамч мэдээллийг таних, аливаа мэдээ, мэдээлэлд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах чадварыг дээшлүүлэх шаардлагатай нүүр тулаад байна. Энэ ч утгаараа сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл, тэр дундаа мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг оролцоо урьд урьдынхаасаа илүү амин чухал шаардлагатай юм. Иймд залуучууд та бүхнийг дээрх сэдвийн хүрээнд өөрийн бүтээлээ туурвин уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

ШАГНАЛЫН САН:
Тэргүүн байр – 780,000 төгрөг
Дэд байр – 520,000 төгрөг
Гутгаар байр – 390,000 төгрөг

ШОГ ЗУРАГ, ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. 16-24 насны залуучууд оролцох
2. Бүтээлийн хэмжээ А2-оос томгүй байх
3. Цахимаар ирүүлэх тохиолдолд нягтаршлын хэмжээ 1920х1200 пиксельтэй байх
4. Оролцогч тус бүрээс нэг бүтээл хүлээн авах ба өөрийн овог нэр, холбогдох утсыг бичсэн байна.

Бүтээлийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дотор доорх хаягуудаар ирүүлнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.

1. Эх хувиар: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, НҮБ-ын байр
2. Цахимаар: m.khaliun@unesco.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг 70105652, 324627 дугаарт холбогдон авна уу.
JPEG

publié le 22/04/2019

Дээшээ