Шампань дарс ба Монгол Улсад түүний нэршлийг хамгаалах нь

Шампань нь францын “оргилуун” дарс бөгөөд гарал үүслийг нь баталгаажуулж, хамгаалсан байдаг. Уг дарсыг Францын зүүн хойд хэсэгт байрлах Шампань мужийн нэрээр нэрлэсэн ба өнөөдөр уг дарсны нэр хүнд дэлхий дахинаа танигдсан билээ.

JPEG

Тухайн бүс нутгийн хөрс, цаг уур болон бүтээгдэхүүнийг бэлтгэх, үйлдвэрлэх арга техник зэрэг нь уг бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах (AOC) үндсэн онцлогууд болдог. Уг дарсны нутгийн онцлог буюу тэнгисийн болон эрс тэс уур амьсгал, шохойлог хөрс түүнчлэн Шампань мужийнхны оргилуун дарсаа үйлдвэрлэх уламжлалт арга нь Шампань дарсны гарал үүслийг баталгаажуулж хамгаалах үндсэн үзүүлэлтүүд юм.
Гарал үүсэл болон чанарын үндэсний институт (INAO) (https://www.inao.gouv.fr/) гэж гарал үүслийн баталгаажилт АОС-ыг хариуцдаг байгууллага байдаг.

Мөн шампань дарсны бүхий л үйлдвэрлэгчид, усан үзмийн тариаланчид, Шампань дарсны үйлдвэрүүд болон хоршоод зэргийг нэгтгэн нийтлэг хүсэл сонирхлыг зохицуулах зорилгоор Шампань дарсны мэргэжилтнүүдийн хороо (CIVC) –г байгуулсан. Уг байгууллагын өөр нэг үүрэг нь Шампань дарсны нэршлийг бүхий л хууль бус болон хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалахад чиглэдэг.

CIVC болон INAO -ын аль аль нь Шампань дарсны нэрийг хууль бусаар ашиглах бүхий л үйлдэлтэй эрх зүйн хүрээнд тэмцэх үүрэгтэй.
Улс орнууд өөрсдийнхөө бүс нутгийн бүтээгдэхүүнийг харилцан хамгаалах гэрээ байгуулдаг. Харин өнөөгийн байдлаар Олон Улсын худалдааны байгууллагаас өөрийн гишүүн орнууддаа дэрээхи гэрээг олон талт байдлаар байгуулдаг болохыг эрмэлзэж байна.

Франц, Монгол улсууд 2014 оноос хойш бүтээгдэхүүний чанар, гарал үүсэл ялангуяа газар зүйн заалтын чиглэлээр хамтын ажиллагаа явуулж байгаа. Шампань нэрийн өмчлөлийг Монгол Улсад албан ёсоор бүртгэснээр дээрх хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Ингэснээр монголын хэрэглэгчдийг « ШАМПАНСКОЕ » хэмээн кирилл үсгээр бичиж нэрлэсэн бусад оргилуун дарсыг жинхэнэ Шампань дарстай андуурч төөрөлдөхөөс нь сэргийлэх зорилготой юм.

Эх сурвалж : https://www.champagne.fr/

PNG

publié le 11/02/2019

Дээшээ