Шинээр томилогдон ирсэн Францын Элчин сайд Монгол дахь францчуудтай уулзлаа.

Шинээр томилогдон ирсэн Францын Элчин сайд 10-р сарын 16 нд Монгол дахь францчуудыг өргөөндөө хүлээн авч уулзлаа. Хүлээн авалтын зорилго нь Элчин сайдын яамны шинээр томилогдон ирсэн ажилтан нарыг Монгол дахь францчууддаа танилцуулахын сацуу “Монгол дахь бяцхан франц ертөнц” -г нэгтгэх байлаа. Хүлээн авалтын үеэр Аллианс франсайзын шинэ захирал Селин Мартайн-г танилцуулан, Улаанбаатар дахь франц сургуулийг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

publié le 18/10/2018

Дээшээ