Сайншанд дахь салхин цахилгаан станцын нээлт ба Дорноговь аймгийн засаг даргатай танилцах уулзалт

Францын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч, Эдийн засгийн албаны дарга болон эрчим хүчний асуудал хариуцсан атташе нар Дорноговь аймгийн Сайншанд хотноо Engie/Ferrostaal салхин цахилгаан станцын нээлтийг тохиолдуулан айлчиллаа.

Говь нутагт байгуулсан энэхүү салхин цахилгаан станцын хүчин чадал нь 55 MW ба энэ нь 130 000 айлыг цахилгаанаар хангах боломжтой юм. Энэ нь ENGIE компани Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт гүйцэтгэсэн анхны төсөл юм. Төслийг Европын бүтээн байгуулалт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Данийн уур амьсгалын хөрөнгө оруулалт сангийн дэмжлэгтэй Францын “ENGIE” компани, Германы “Ferrostaal”болон Данийн “Vestas” компаниуд хамтарсан гүйцэтгэжээ.

JPEG

Салхин цахилгаан станцын нээлтэнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга, Дорноговь аймгийн засаг дарга, УИХ-н гишүүн, Германы Элчин сайд болон хөрөнгө оруулсан байгууллага, төслийн гүйцэтгэгч нар байлцлаа. Дорноговь аймгийн засаг даргатай уулзсан уулзалтын үеэр тэрээр аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын талаар танилцуулан тус аймагт газрын баялагийн боловсруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэр болон дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч байгаа хэмээлээ.

JPEG - 47.2 ko
Дорноговь аймгийн засаг даргатай Монгол дахь Францын ЭСЯ ны хэргийг түр хамаарагч танилцах уулзалт хийлээ.

publié le 03/10/2018

Дээшээ