"Сити" их сургуульд зочиллоо

Эхний эгнээнд : Элчин сайдын гэргий хатагтай Мариет Дюмон, Тэргүүн зөвлөх Жорж-Гастон Фэдо, Сити дээд сургуулийн захирал хатагтай Байгалмаа, Франц-Монголын төвийн захирал хатагтай Софи Латаяад болон Сити дээд сургуулийн дэд захирал ноён Г. Төртогтох, арын эгнээнд : “Парисын дарь эхийн сүм” хөгжимт драмын жүжгийн хэсгийг тоглосон оюутнууд - JPEG Энэ оны 2-р сарын 22 ны Мягмар гаригт Монгол дахь Францын Элчин сайдын гэргий Мариет ДЮМОН, Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх ноён Жорж-Гастон ФЭДО болон Монгол Францын төвийн захирал хатагтай Софи ЛАТАЯД нарыг Улаанбаатар хот дахь Сити Их сургуулийн захирал хатагтай Байгалмаа халуун дотноор сургууль дээрээ хүлээн авлаа.
Тус айлчлалаар төлөөлөгчид оюутнуудтай уулзан, сургуультай танилцсан бөгөөд Сити их сургуулийн оюутнууд өөрсдийн бүтээсэн загварын үзүүлбэр болон “Парисын дарь эхийн сүм” хөгжимт драмын жүжгийн хэсгийг франц хэл дээр тоглож сонирхууллаа.
Хувийн сургуулиудын дунд дээгүүр орох энэ сургууль мянга гаруй оюутантай бөгөөд элсэлтийн шалгаруулалтаар соёл урлаг, эдийн засаг, удирдлагын менежмент зэрэг олон мэргэжлээр оюутан элсүүлж авдаг. Тус сургуулийн захиргаа болон оюутнуудын хүсэн хүлээж байдаг нэг зүйл бол франц хэлний анги шинээр нээх явдал бөгөөд энэ ажил нь ирээдүйн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх юм.

Dernière modification : 28/02/2011

Haut de page