Смарт Фашион Монголд

2018 оны 9 сарын 20 ноос 24 ны хооронд Монголд Smart fashion сургалтыг Улаанбаатар дахь Alliance française болон Монгол дахь Гёте-институт хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Соёл урлагын улсын их сургууль болон Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн хамтын хүрээнд болж өнгөрлөө.

Франц-Германы мэргэжилтнүүдийн багийн Audrey Briot, Anina Net нарын удирдаж явуулсан тус сургалт нь оюутнуудад монголчуудын уламжлалт техникийг орчин үеийн электрон технологитой холбож шинэ бүтээгдэхүүн, шинэ загварыг таньж мэдэх, нээн илрүүлэх боломжийг нээсэн юм.

Элизегийн гэрээний 50 жилийн ойг тохиолдуулан 2013 онд үүсгэн байгуулсан Франц-Германы соёлын сангаас энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Семинарт оюутнууд, мэргэжилтнүүд, зохион байгуулагчид нэгдэн энэхүү төслийг чанартай хийхийн төлөө монгол, франц, герман гурван орны төллөөллүүд хүчээ дайчлан хамтран ажиллаа.

9 сарын 24-нд болсон тус төслийн хаалтын ажиллагаанд Франц, Герман улсын Элчин сайд нар оролцсон бөгөөд төслийн хугацаанд урласан бүтээлүүдээ нийтэд танилцууллаа.

Францын загвар зохион бүтээгч Audrey Briot-н удирдсан ателье
Францын загвар зохион бүтээгч Audrey Briot-н удирдсан ателье
загвар зохион бүтээгч Anina Net -н удирдсан сургалт
загвар зохион бүтээгч Anina Net -н удирдсан сургалт
Смарт Фашионы нээлтийн үеэр
Смарт Фашионы нээлтийн үеэр

publié le 27/09/2018

Дээшээ