Олон улсын франц сургуулийн нээлтэнд Гадаад харилцааны сайд ноён Лоран ФАБИУС оролцов.

2013 оны 10-р сарын 25 ны баасан гаригт Францын гадаад харилцааны сайд ноён Лоран ФАБИУС Улаанбаатар хот дахь олон улсын франц сургууль нээх ёслолын ажиллагаанд оролцлоо. Тус нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Э. Бат-Үүл, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан болон Боловсрол, Шинжлэх ухааны яамыг төлөөлөн Гадаад харилцааны хэлтсийн дарга Н.Туяа нар оролцлоо.

Францын гадаад харилцааны сайд франц сургуулиар зочилж, сургуулийн захирал хатагтай Анне-Софи Гиене, сургуулийн багш нар болон гадаадад Франц хэл заах Францын үндэсний агентлагийн боловсролын үндэсний байцаагч хатагтай Клод ГУДЭ-ТРОТЕ нартай уулзаж ярилцлаа. Сурагчид сайдтай мэндчилэн бяцхан концертоо толилууллаа. Нээлтийн үеэр эцэг эхчүүдийн холбооны дарга ноён Роман БРИЛЛИ сургууль хэрхэн байгуулагдсан талаар танилцуулж, сайд Лоран ФАБИУС халуун дотно үг хэлснээр нээлтийн ажиллагаа өндөрлөсөн байна.

publié le 29/10/2013

Дээшээ