УИХ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ФРАНЦ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ

Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Францын найрамдлын бүлгийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсын Сенат болон Үндэсний Ассемблэйн урилгаар 2013 оны 1 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд тус улсад айлчиллаа.
Найрамдлын бүлгийн дарга Н. Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчдийг Франц Улсын Гадаад хэргийн сайд ноён Лоран Фабиус 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзжээ.
Айлчлалын бүрэлдэхүүн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй францын томоохон компаниудын төлөөлөгчидтэй уулзаж, Ронь Альп мужид зочилсон байна.

publié le 06/02/2014

Дээшээ