“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадамд Францын ЭСЯ Аллианс франсайз ТББ-тэй хамтран уламжлал ёсоороо дэмжин оролцож байна.

11 жилийн түүхтэй “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) нь энэ удаагаа наадмын нээлтээ францын найруулагч Фабиен Берту гийн найруулж, Монгол улсад тэр дундаа Хөвсгөлийн тайгад зураг авсан " Ер бусын ертөнц" уран сайхны киногоор эхлэх гэж байна.

JPEG

Эрхэм кино сонирхогч Та бүхнийг “Улаанбаатар” олон улсын XI кино наадамд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/33w5

publié le 14/10/2019

Дээшээ