Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам - 2015 оны 10-р сарын 7-11-нд

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ) санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2015 оны 10-р сарын 7-11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус наадам “Олон улсын кино хөтөлбөр” “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”, “Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.
JPEG

Энэ удаагийн наадам Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн шилдэг Канн, Берлин, Торонто олон улсын кино наадамд шалгарсан Франц, Колумб, Исланд, Иран, Хятад, Унгар, Турк зэрэг орнуудын олон улсын 9, Монголын 6 кино бүтээл олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

• Энэ жилийн наадмын онцлох орноор Монгол-Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Франц улсыг сонгосон бөгөөд тус улсын орчин үеийн киноны уран бүтээлээс бүрдэх “Францын Кино Өдөрлөг”-ийг 2015 оны 10-р сарын 8-нд Францын Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулах ба өдөрлөгийн нээлтийн киногоор дөрвөн орны залуучуудын тухай, тэр дундаа Монгол охины тухай өгүүлэх Францын кино найруулагч Паскаль Плиссон “Чухал өдөр” УСК нээлтээ хийнэ. Мөн найруулагч Ионис Нюге “Спартак ба Кассандра”, найруулагч Филипп Фокон “Фатима” УСК тус тус гарна.

Улаанбаатар” олон улсын кино форумын хөтөлбөртэй танилцана уу.

Word - 121.5 ko
(Word - 121.5 ko)

publié le 06/10/2015

Дээшээ