Улаанбаатар дахь франц сургуулийн дээд зөвлөлийн хурал 2018 оны 10-р сарын 12 нд болж, албан ёсны гэрчилгээгээ гардан авлаа.

Улаанбаатар дахь франц сургуулийн удирдах зөвлөл 2018 оны 10-р сарын 12 нд Монгол улс дахь Францын Элчин сайдын яамны Тэргүүн зөвлөхийг байлцуулан хуралдлаа. 2017-2018 оны хичээлийн жилд сурагчдын тоо 33%-р өсч, 40 сурагчтай болсон байна. Мөн 3-р ангийг шинээр нээлээ. Сургуулийн нийт сурагчид 10 гаруй орноос ирсэн нь сургуулийг олон улсын тодотголтой болгож байна. Тус сургууль 2018 оны 7-р сарын 30 нд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамнаас албан ёсны гэрчилгээгээ гардан авсан.

publié le 19/10/2018

Дээшээ