“Улаанбаатар хотын ногоон байгууламжийн байр суурь?” нээлттэй хэлэлцүүлэг

“Улаанбаатар-2016” монгол-францын хот тохижилт, архитектурын судалгааны хамтарсан төсөл нь 2013 оноос хойш Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол дахь Францын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Парис дэх Виллеттийн Үндэсний Архитектурын дээд сургууль, ШУТИС, Парисын хот тохижилтын газар нар хамтран хэрэгжүүлж буй төслийн үргэлжлэл юм.

Төслийн хүрээнд 2013 онд оюутнууд Улаанбаатар хотын байгууламжийн хэлбэрүүдийг судласны үндсэн дээр гэр хороолол дээр түшиглэн үндсэн судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн бол 2014 онд хотын барилгажилтын түүх, түүний орчин үеийн өөрчлөлт, хувьсал болон социализмын үеийн өндөр барилгын цаашдын ирээдүйн талаархи судалгаа, 2015 онд “хотын захын хороолол” сэдвийг хөндөн хотын төв ба захын хороолол хоорондын зохицолдоог тус тус судласан. 2016 онд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн байр суурийг судлахаар төлөвлөж байна.

Энэ өдрийн уулзалт-семинарын гол зорилго нь төрөл бүрийн чиглэлийн мэргэжилтэн, судлаачдын санаа бодлыг нэгтгэн олон улсын түвшинд бага судлагдсан, онцлог Улаанбаатар хотын талаар санал солилцох явдал юм.

Энэ удаа, олон улсад алдартай ногоон байгууламжийн архитектор Жиль Клемон (Gilles Clément) хамтарсан төсөлд уригдан ирж байгаагаар онцлог болж байна.

Зохион байгуулагчид:
Монгол дахь Францын ЭСЯ, Монгол Францын төв, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургууль, Aрхитектурын салбар, Архитектур, хүн судлалын лаборатори (LAA), Парис Вилеттийн Архитектурын үндэсний дээд сургууль (ENSAPLV), Хүн судлалын шинжлэх ухааны газар (MSH), Парисын хот тохижилтын газар (APUR), Сант-Этиень хотын Үндэсний архитектурын сургууль, Лион хотын их сургууль

publié le 14/09/2016

Дээшээ