Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын нээлт.

Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон Япон, Хятад, Монгол улсын хөрөнгө оруулагч нарын байлцсан Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудлын нээлт 7-р сарын 5 ны баасан гаригт боллоо.

Нийслэлээс 50 орчим км зайнд орших Хөшигтийн хөндийд баригдсан энэхүү шинэ нисэх онгоцны буудал нь одоогийн нисэх онгоцны буудлын нэрээр буюу Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал гэж нэрлэгдэх ба тус буудал нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаас гадна шинэ нисэх онгоцны буудлын байрлал нь цаг агаарын таагүй байдлаас болж онгоцны нислэг хойшлогдох тохиолдлын багасах юм.

Түүнчлэн, нислэгийн шугмын тоог нэмэгдүүлэн, олон улсын агаарын нислэгийн компаны тоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Нисэх онгоцны барилга болон нийслэлээс нисэх онгоцны буудлыг холбосон шинэ зам баригдаж дууссан бөгөөд 2020 оны хавар ашиглалтанд орох юм.

JPEG

publié le 08/07/2019

Дээшээ