Улаанбаатар олон улсын 10 дахь удаагийн кино наадмын нээлтэнд Францын Элчин сайд оролцлоо

Улаанбаатар олон улсын 10 дахь удаагийн кино наадмын нээлтэнд Францын Элчин сайд оролцлоо.
Монголын Урлагийн Зөвлөл, Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Соёл, Урлагийн газраас зохион байгуулж буй олон улсын тодотголтой 10 дахь удаагийн кино наадам нь найруулагч Г. Жигжидсүрэн, Канны ОУ-н кино наадмын “Найруулагчийн 2 долоо хоног” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Анн Дэлсет, 2013 оноос хойш Улаанбаатар олон улсын кино наадамд оролцож буй Францын иргэн, Тибу Брак гэсэн гурван уран сайхны удирдаачтай зохион байгуулагдаж байна.
Кино наадмын өмнө зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурал дээр Францын элчин сайд Франц улс дэлхийн кино урлагт чухал байр эзлэдэг болон урлагийн салбарт Монгол улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн, Франц киноны өдөр тусгайлан гаргасанд баяртай байгаагаа илэрхийлэв.

JPEG

Канны кино наадмын “ найруулагчийн 2 долоо хоног” хэсгийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй франц киноны өдөр 10-р сарын 25 нд Тэнгис кино театрт франц, колумб, аргентин улсын 3 киног Канны наадмаас авчирч Монгол үзэгчиддээ толилуулж байна. Түүнчлэн, наадмын хаалтын өдөр буюу 10-р сарын 28 нд 2018 оны Канны тэргүүн шагнал « Palmes d’Or» - Алтан далдуу модны навч- шагналт найруулагч Хироказу Корээдагийн “Дэлгүүрийн хулгайчид” кино толилуулах юм.

publié le 29/10/2018

Дээшээ