Улаанбаатар олон улсын XII кино наадам - 2020-10-20

Франц улс онцлох орноор сонгогдсон Улаанбаатар олон улсын XII кино наадам амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. 2020 оны 10-р сарын 20 нд Монгол улс дахь Францын элчин сайд ноён Филипп Мерлин Франц киноны өдрийг нээж үг хэллээ. Нээлтийн кино болох найруулагч Франсуа Озоны “85 оны зун” кино нь 2020 оны Канны кино наадамд сонгогдсон кино байсан бөгөөд танхим дүүрэн үзэгчдийн сэтгэгдэл өндөр байлаа.

Киноны дараа Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүлээн авалтанд урлагийн олон хүмүүс уригдан ирж киноны талаар халуун яриа өрнүүллээ.

publié le 23/10/2020

Дээшээ