Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал

2015 оны 11 дүгээр сарын 30 наас 12 дугаар сарын 11 ны хооронд, Франц улс 21 дэх удаагийн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай СОР 21 бага хурал удирдан зохион байгуулах гэж байна. Бага хурлын гол зорилго нь цаг уурын дулаарлыг 2о –с хэтрүүлэхгүй байхаар хуулийн хүрээнд зайлшгүй хэрэгжүүлэх “Олон улсын шинэ хэлэлцээр”-ийг байгуулах явдал юм. Ойролцоогоор 50 000 хүн оролцоно гэж тооцож байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлага гарч буйг үндэслэн, Монгол улс дахь Франц Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотын Захиргаатай хамтран 11 дүгээр сарын 25 ны өдрийн 13 цагаас өмнө нь “Залуучуудын Соёлын төв” байсан буюу одоогийн Нийслэлийн Засаг Захиргааны 5-р байр А корпус, “Улаанбаатар” чуулгын байранд болох “Уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй Монгол улс” бага хуралд та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

publié le 24/11/2015

Дээшээ